КОВИД-19 | Шинжаан Уйгарт халдварын 137 тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Кашгар хотод коронавируст халдварын 137 тохиолдол бүртгэгджээ. Дээрх тохиолдлууд бүгд шинж тэмдэггүй байдлаар илэрсэн халдварууд эзэлж байна.

Шинжаан Уйгарын Эрүүлийг хамгаалах хорооны мэдээллээр Кашгарын хувцасны үйлдвэрээс голомтлон тархжээ.

Үүнээс үүдэн Шинжаан Уйгарт дэлгүүр, зах, олон нийтийн газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Шинжаан Уйгарын өөртөө засах улсын Кашгар хотод оршин суудаг 4.8 сая хүнийг шинжилгээнд хамруулахаар болжээ.

Одоогоор БНХАУ-ын засаг захиргаа Шинжаан Уйгарт ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.


Эх сурвалж: The Guardian

 

Top