Гэр бүлийн хүчирхийлэл үнэн хэрэгтээ олон хэлбэрээр үйлдэгддэг аж. Тухайлбал, бие мах бодийн, эдийн засгийн, оюун санааны болон бэлгийн хүчирхийлэл зэрэг хэлбэрүүд байдаг. Түүнчлэн хүчирхийллийн хохирогч нар нь зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд бус өндөр настнууд хүртэл өртдөг байна.
Хүчирхийлэлд өртөж буй ахмад настнуудын тухайд ихэвчлэн үр хүүхэд, хүргэн бэрийнхээ дарамтад байдаг гэх ба эдийн засгийн болон сэтгэлзүйн хүчирхийлэлд байдаг тухай судалгаа бий. Гэвч хохирогчид дахин ийм зүйл болохгүй хэмээн найдаж, гэр бүлийн харилцаагаа бүтэн авч үлдэх, хүүхдүүдийнхээ нэр хүндийг бодох зэрэг шалтгаанаар ихэнх тохиолдолд хүчирхийлэлд өртөж буйгаа нууцалдаг аж. Хүчирхийлэлд өртсөнөө нууж, тэвчсээр энэ төрлийн хэрэг улам бүр ноцтой болж, улмаар хохирогч амиа алдахад хүрдэг байна.
Хамгийн сүүлийн нэгэн жишээг энд дурдвал, өнгөрөгч амралтын өдөр 78 настай эмэгтэй төрсөн охиныхоо гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэн, 78 настай Ц гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад талийгаачийн төрсөн охин болох 33 настай О гэгч ээжийгээ зодож, амь насыг нь хөнөөсөн болох нь баримтаар нотлогджээ.
Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар, хэрэг үйлдсэн эмэгтэй нь сэтгэц, мэдрэлийн өвчтэй гэх бөгөөд эмнэлгийн хяналтад байжээ. Түүнчлэн талийгаачид өмнө нь хэд хэдэн удаа гарч хүрч байсан гэх мэдээлэл байгаа ч талийгаач эмэгтэй охиныхоо сэтгэцийн байдлаас шалтгаалан хууль, цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй аж.
Сэтгэгдэл ( 10 )
Энэ сарын эхээр Цагаан шонхорын урлангийн газар архи ууж зодолдоод нэгнийгээ хөнөөсөн хэрэг гарсан байгаа Үүийг цагдаа нар Энхтайванаас айгаад нуугаад байна._
Энэ сарын эхээр Цагаан шонхорын урлангийн газар архи ууж зодолдоод нэгнийгээ хөнөөсөн хэрэг гарсан байгаа Үүийг цагдаа нар Энхтайванаас айгаад нуугаад байна._
ene ch odoo yu bolj bainaa
um mani bad mi hum
Ээжийгээ байнга зоддог, хөөж гудамжинд гаргадаг төрсөн охидууд маш их байнаа. Ээж нь эрхлүүлээд, өмөөрсөөр ,нуусаар байгаад энэ.
eejni yaj vvrch dvvrch usgusun boldoo....dendvv yum
Sergelen sumiin huuhnuud ugaasaa aimshigtai huuhnuud baidgiinshde .
Tsaazaar aw aa iimerhuu medrel muutai emegteichuud mongold zunduu bn aa aimshigtai
Setgetsiin uwchtei humuust huulitai bol zarim dalimduulsan eruul uhaantanguud bdag
Setgetsiin uwchitei zarim malnuudad yltai bolgoè dalimduulsan eruul humuus tsuungui bdag haragddag