Өвөр Монголын шоронд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг АНУ-д хоригложээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

АНУ-ын Засгийн газраас Хятадын стевия буюу сахар орлуулагч ургамлын худалдаанд хориг тавьлаа.

Стевия нь астрагийн төрлийн олон наст бутлаг ургамал бөгөөд сахараас 300 дахин илүү чихэрлэг амттай, калори бараг агуулдаггүй, хүний биед ямар ч хоргүй болох нь тогтоогдсон, байгалийн гаралтай амтлагч юм.

АНУ хориг тавьсан шалтгаан нь тус ургамлын чанартай холбоогүй бөгөөд боолын хөдөлмөрөөр боловсруулдаг тул хориглосон байна.

Хятадад энэхүү амтлагчийг Өвөр Монголд үйлдвэрлэдэг. Гэхдээ орон нутгийн нэгэн шоронгийн хоригдлуудыг дайчлан, амралтгүй ажиллуулдаг баримт байгаа гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
авахгүй л биздээ(103.57.92.114) 2020 оны 10 сарын 29

Авахгүй л бол авахгүй биз. Дотооддоо зарагдахгүй гэх зовлон хятадад байхгүй.Хятад улсын зах зээл Америкаас 4 дахин их тэднээр ер дутахгүй ээ. Америк л гэвэл манай хэдэн сэтгүүлчид дагаад хошуурах. Америкийг ав гээд шахаад байгаа юмгүй байх оо.Америк худалдааны дайн гэж сүржигнээд нэг их үр дүнд хүрээгүйдээ шаралхаад юм юмруу орж байгаа нь энэ.

0  |  0
Түрэмгий бодлого(103.57.92.114) 2020 оны 10 сарын 29

Америк өөрөө гадны цагаачдаар боолын хөдөлмөр хийлгэдэг ш дээ. Муу дур нь хөдөлвөл хэдийд ч хамаагүй ажлаас халчихаад юу гэнэт халагдсан тэтэглэг вэ? тэрч бүү хэл цалингаа авснаас хойш ажилласан хэдэн ч хоног байсан ажилласан хоногуудын хөлсийг ч өгдөггүй биз дээ. Хоригдлуудаар ажил хийлгэх нь юуны буруу байхав дээ. Өдөржин зүв зүгээр суух бол тийм ч хүсээд байх зүйл биш. Ажил хийж байвал ядаж л өдөр хоног амархан өнгөрөнө .Будаач будаач гэхэд сахалаа будна гэгчээр энэ ЯНКууд хүрэхгүй юмгүй новшнууд. Тэгээд ч тусгаар улсын дотоод хэрэгт орж новшрох хэрэгүй ш дээ

0  |  0
ахбөх(66.181.168.8) 2020 оны 10 сарын 29

хоригдлуудыг зүгээр байлгаж байхаар тодорхой цагаар бага ч гэсэн хөлстэй ажиллуулж л байвал таарна, хэн хэндээ тустай

1  |  0
$(64.119.18.249) 2020 оны 10 сарын 28

Жаргалсайханы Буян ХХК-д олон жил хоригдол хүүхнүүд ажиллаж ирсэн. Яах юм бол доо?

0  |  0
Top