Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэх нь дэмжигдээгүй. Тэгвэл өчигдөр чуулганы хуралдаанаар Байнгын хорооны унагасан саналыг хүчингүй болгож хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм. Энэ талаар тус хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учралаас тодруулсныг хүргэж байна
-Байнгын хороон дээр Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжээгүй ч чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бас энэ чиглэлийн нэг хууль санаачилсан байна лээ?
-Төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Байнгын хороодын хурлууд их давхацсан. Ялангуяа Засгийн газрын гишүүд, зарим УИХ-ын гишүүдийн хувьд төсөвтэй холбоотой хэлэлцүүлэгт зэрэг орж байсан болохоор Байнгын хороон дээр уначихсан гэж ойлгоод байгаа юм. Ер нь бол МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хийнэ, хувийн тэтгэврийн хуулийг батлан гаргана гэж бий. Тиймээс ч олон тулгуурт тогтолцоотой болно гэдэг зорилтыг дэвшүүлээд үүн дээр санал нэгдсэн гэж ойлгож байгаа. Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан хуулийн төсөлтэй танилцсан, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүдтэй уулзсан. Зарчмын олон зөрүүтэй санал бол байхгүй. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд шилжинэ, олон тулгуурт тогтолцоо руугаа явья гэдэгтэй нийцэж байгаа.
-Хувийн тэтгэврийн хувийг албан журмаар шилжүүлнэ гэсэн үү?
-Нийгмийн даатгалд төлж байгаа 17 хувийн дөрвөн хувийг нь заавал албан журмаар хувийнх руу шилжүүлнэ гэдэг ойлголт бол зүгээр ярилцлагын түвшинд, үзэл баримтлал дээр орсон. Түүнээс биш үүнийг сайн дурын зарчмаар шийдээд явах бололцоотой. Угаасаа одоо томоохон компани, аж ахуйн нэгж байгууллагууд дэргэдээ төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын зарчмаар хувийн тэтгэврийн тогтолцоог өөрсдөө нэвтрүүлээд эхэлчихлээ. Зарим банкны дэргэдэх сангууд хувийн тэтгэврийн сангаасаа давхар тэтгэвэр олгоод эхэлчихсэн баримтууд байна шүү дээ. Эцэстээ эдгээрт шимтгэл төлөөд байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй бол хуульгүйгээр, ТББ-аар, даатгалаар яваад байгаа юм.
Бид нэг юмыг ойлгох ёстой. Даатгал, тэтгэвэр гэдэг бол хоёр өөр ойлголт. Та бүхэн мэдэж байгаа. Ажилгүйдлийн даатгал гэхэд л гэнэт ажилгүй болох юм бол санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа хэрэг шүү дээ. Гэнэтийн байдлаар осолд орох эсвэл мэргэжлээс шалтгаалсан өвчин тусахад Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан даатгалын журмаар санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэтэл тэтгэвэр бол өөрөө болзошгүй аюул биш байхгүй юу. Бид хуулиндаа 55 насандаа эмэгтэйчүүд, 60 насандаа эрэгтэйчүүд тэтгэвэрт гарна гэж заасан. Тиймээс тэтгэврийг даатгал гэж ойлгоод байгаа нь их буруу. Урьдчилаад мэдэж байгаа зүйл чинь болзошгүй аюул биш биз дээ. Тэгэхээр тогтолцооны хувьд олон тулгуурт болгохын тулд эхлээд хувийн тэтгэврийн тогтолцоогоо нэвтрүүлье. Цаашдаа бол төрийн тэтгэврийн санг өөрөө хуримтлал суурьтай болгох ёстой гээд байгаа юм.
-Хуримтлал суурьтай болгоно гэдгийг тайлбарлахгүй юу?
-Өнөөдрийн зарчмаар бол гурван хүн нийлээд нэг ахмад хүний тэтгэврийг төлж байна шүү дээ. Хуримтлалын тогтолцоо гэдэг нь тэр хүний төлсөн шимтгэлийн хүү нь хуримтлагдаад өгөөж нь бодогддог, өвлүүлж болдог болохыг хэлээд байгаа юм. Тэгээд 50 хувьтай нь дүйцэх хэмжээний мөнгийг тэтгэвэрт гарангуутаа авч болдог. Эрүүл мэндийнхээ үйлчилгээндээ зарцуулж болдог тогтолцоог чинь хуримтлалын гээд байгаа байхгүй юу. Өнөөдрийн гурван хүн нэг хүнийг даасан байдалтай хэвээрээ явбал 20, 30 жилийн дараа нэг хүн, нэг хүний тэтгэврийг төлдөг ийм л байдал руу шилжих гээд байгаа юм.
-Хоёр хуулийн төслийг цаашид нэгтгэх үү?
-Бид ажлын хэсэг байгуулаад Засгийн газрын хуулийн төсөлтэй хамтатгаад хэлэлцээд явах бүрэн бололцоотой. Ер нь цаашдаа хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоо руу шилжиж, иргэн болгон хэдий хэмжээний шимтгэл төлнө түүнийхээ үр ашгийг өөрөө хүртдэг болох ёстой. Нэрийн дансанд үлдэгдэл үлдэхэд нөгөөхийг нь банк руу хийгээд хүүлээд байдаг энэ тогтолцоогоо зогсоохгүй бол цаашдаа энэ эв санааны нэгдлийн зарчим бол биднийг ямар нэгэн үр дүнд хүргэхгүй гэдгийг зарчим, үзэл баримтлалын хувьд бол яамны зүгээс ч дэмжиж байна, УИХ-ын гишүүд ч дэмжиж байгаа. 2020 оны нэгдүгээр сард УИХ-ын даргын захирамжаар Тэтгэврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. Олон тулгуурт болгохын тулд эхлээд Хувийн тэтгэврийн тухай хуулиа гаргахгүй бол маш олон хүний эрх ашиг хохирох юм биш үү гэдэг байдлаар хуульчилж өгөх шаардлагатай гэж үзэж үүнийг хийж байгаа. Эхлээд өвлүүлэх, 50 хувиа авах боломжуудыг нээе, цаашдаа баялгийн сан дээрээс суурилаад бид хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоо руу шилжих боломж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Монгол хүн мал ....гэж намайг эсэргүүцсэн мал чи ил гарч ирээд надтай үзэлц. Яасан эмзэг , хүний үг ойлгохыг хүсдэггүй мал вэ.\nБи чиний үнэн гэж бодож хэлсэн зарим санаа буруу гэж байна
vnen zvilstei ewlech chadahgvi mongol hvn ta uuruu maluu\n
Н. Учрал мал аа! Одоо 3 залуу 1 хүний тэтгэвэр төлж байна гэж огт худлаа юм ярьдгаа зогсоо. Чи хэтэрхий хялбарчилж ойлгоод байна. Ийм тэнэг юм ярьдаг гишүүнийг малтай зүйрлэхэд яг таарна