АНУ-ын эрдэмтдийн баг коронавирус нь амны хөндийд хамгийн амархан үрждэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Шинжлэх ухааны medRxiv цахим хуудсанд тэдний судалгааны ажлын талаар нийтэлжээ. Судлаачдын мэдээллээр, амны хөндий, ялангуяа шүлсний булчирхай, хэл, гүйлсэн булчирхай нь SARS-CoV-2 вирусний голомт үүсэх, улмаар цаашид тархах хамгийн “таатай” орчны нэг аж. Тиймээс амаар халдвар авах аюулыг дутуу үнэлэхгүй байхыг эрдэмтэд анхааруулжээ. Коронавирус шүлсээр эсвэл уушги руу шууд орох замаар халдвар авах магадлал өндөр байна. Тиймээс ханиах эсвэл ярих үед халдвар авах эрсдэл өндөр тул амны хаалт зүүх шаардлагатай гэж эрдэмтэд уриалжээ.
Өмнөх судалгаанууд гол төлөв хамар, уушги дахь халдварын илрэлийг судлахад чиглэж байсан ба энэ удаагийн судалгаа зөвхөн амны хөндий дэх коронавирсний халдварыг судалснаараа анхных гэнэ.
Амаар халдварлах шинж тэмдгийг судалж байгаа бөгөөд одоогийн байдлаар халдварын ерөнхий шинж тэмдэг болох үнэрлэх чадвараа алдах, ам хатах зэргийг онцолжээ. Эл судалгаанд шинжээчид дүгнэлт өгсний дараа үр дүнг нь анагаах ухааны практикт албан ёсоор ашиглах боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Азид халвар харьцагүй бага ,европ,америт их байгаагийн учрыг оллоо.ккк Америк ёвропчууд юм бол ам хэлээрээ үнсэлдэж үнгэлдээд л сексдээд байдагтай холбоотой болж таарлаа. Хаа хамаагүй хаана л бол хаана бүр онгоцны буудал дээр хүртэл эр,эм 2 тэврэлдээд хэл амаа хөхөлцөөд байдаг юм