БНСУ-ын KBS телевизийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд нууцаар камер байрлуулж, бие засж байгаа эмэгтэйчүүдийн бичлэгийг хийсэн хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан билээ.
Камерыг хошин шогийн жүжигчин Пак Дэ Сын байрлуулсан гэдгээ хүлээж, Цагдаагийн газарт баривчлагдсан юм.
Сөүл хотын шүүхээс хэргийг хэлэлцэж, түүнд 2 жилийн хорих ял оноолоо. Мөн Пак бэлгийн хүчирхийллийн эсрэг эмчилгээнд 40 цаг хамрагдах болсон байна.
Пак Дэ Сын 2018 оны аравдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл ариун цэврийн өрөөнд нууцаар бичлэг хийж байснаа хүлээсэн. Мөн 5-6 сард нь нийт 15 удаа бичлэг хийснийхээ 7 бичлэгийг гар утсандаа хадгалсан байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
dontoi har nowsh we sheej bgaa al harah tgd kaip awdag te