Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж, салхи оруулах ёстой, ёсгүй гэсэн талцал өнгөрсөн 11 жилийн хугацаанд “тогтвортой” байж өнөөдрийг хүрсэн. Нэг талаас эдийн засаг дахь энэ төслийн нөлөөлөл томрох тусам гэрээнд өөрчлөлт оруулах тал дээр манай талын дуу улам сулрах дүр зураг харагдаж буй.
Хэдий тийм ч “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны 34 хувь Монголын Засгийн газрын мэдлийнх учраас засаж, залруулах боломж бүхий асуудлуудаа хөрөнгө оруулагч талтай ярилцах ёстой.
Тэр дундаа, төслийн 34 хувийг Засгийн газрыг төлөөлөн эзэмшиж буй "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн охин компани "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн зүгээс “оролцоотой” байх хэрэгтэй.
Гэвч Засгийн газрын 34 хувийг эзэмшээд 9 жилийн нүүр үзэж буй "Эрдэнэс Оюу Толгой" ХХК өнгөрсөн хугацаанд билгэ тэмдэгийн шинж чанартай л компани байж ирэв.
Тус компанийн гүйцэтгэх захирал Цэвэгмидийн Түмэнцогт 2018 оны зургаадугаар сараас энэ оны аравдугаар сарыг хүртэл “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан. Өмнөх ТУЗ-ийн гишүүдийн жишгээс ялгарахгүй билгэ тэмдэгийн шинжтэй гишүүн байж байгаад явж буй юм.
“Оюу Толгой” компани дахь Монголын Засгийн газрын эрх мэдлийг хэрэгжүүлэх том үүрэгтэй "Эрдэнэс Оюу Толгой" ХХК ер нь ямархуу түвшинд үйл ажиллагаа явуулдаг вэ, ажилтан албан хаагчдынх нь чадвар чансаа хэр вэ гэдгийг тандаж харж болохоор мэдээлэл “Шилэн данс”-нд байгааг тодотгоё.
Тус компанийн албан сайтаас харахад 4 дарга, 1 нягтлан бодогч, 9 мэргэжилтэн, 1 үйлчилгээний менежер, Гүйцэтгэх захирлын туслах, архив бичиг хэргийн менежер 1 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг аж.
Тэгвэл “Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн “Шилэн данс”-ны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” гэсэн хэсэгт оруулсан мэдээллээс үзэхэд орчуулагчийн ажлын хөлс гэсэн зарлага тогтмол гаргадаг байх юм.
Дэлхийн уул уурхайн салбарын том тоглогчид болох “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниудтай Монгол Улсын эрх ашгаа хамгаалан, харилцах, ойлголцох үүрэг хүлээсэн төрийн өмчит компани нь гадаад хэлний өндөр мэдлэгтэй өөрийн гэсэн боловсон хүчинтэй баймаар юм. Дараах зардлуудаас харахад компанийн цалингаас гадуурх зардлын багагүй хэсгийг орчуулгатай холбоотой зардал бүрдүүлж байна.
Онлайн орчуулгын төхөөрөмжөөс гадна хэд хэдэн орчуулагчид орчуулгын хөлсийг шилжүүлсэн зарлагууд байгаа юм. Тухайлбал:
Мөн үүнээс гадна нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшигч компаниуд руу аравдугаар сарын 12-ны өдөр 2,950,000-17,640,000 төгрөг шилжүүлснээ “Шилэн данс”-нд тайлагнажээ.
Тус компанийн 2020 оноос өмнөх санхүүгийн мэдээллийг “Шилэн данс”-наас үзэж, танилцах боломж одоогоор байхгүй байгаа юм.
Тодотгоход, "Оюу Толгой" компанийн ТУЗ-д манай талаас шинээр томилогдсон хоёр гишүүний нэг нь цаашид "Эрдэнэс Оюу Толгой" компанийг удирдана гэсэн мэдээлэл байна.
Эхэнд хэлсэнчлэн өнгөрсөн 11 жилийн хугацаанд яригдсан хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлтийн асуудал цаашид ямар түвшинд яригдах вэ, Монгол Улсын Засгийн газарт нааштайгаар шийдвэрлэгдэх үү гэдэг чиглэлд 34 хувийг эзэмшигч "Эрдэнэс Оюу Толгой" компани оролцоотой, бодит нэмэртэй байх ёстойг сануулъя.
Сэтгэгдэл ( 2 )
Н.Багабаньд гэж нөхөр одоо Монгол төрийн хайр хишгийг хангалттай хүртлээ ш дээ одоо мэдлэг чадвартай хүнд нь байраа суриа тавиад өгчихгүй ямар сонирхолоор нөгөө Н.Алтанхуягийн хэлдэгээр үхэн хатан зууралдаад үхчихгээд байдаг байна аа. Ер нь Монголын Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүн байсан Монголын хамаг л нарийн надин зүйлийг сонсож хэлэлцэж байс ан этгэээд гадаадын компанид Монголын эрх ашгийг төлөөлөх нэртэй суугаад байж болохгүй гэдэг үнэн шүү
Түмэнцогт гэж мэргэжил мэдлэг нь хүрдэггүй болохоор юу ч хийдэггүй ёстой л нэг суудал бөглөсөн амьсгаа, дарга нарт тал засаж явсаар өдийг хүрсэн, бодвол хэн нэгний тавиул биз! Уг нь чадвартай хүн очсон бол улсад маш чухал үүрэг гүйцэтгэх байсан!