БНХАУ Австралиас арвай, гуалин мод, хавч импортлохыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02


БНХАУ-ын хооронд өрнөсөн худалдааны маргаан улам өргөжиж энэ удаад тус улс Австралиас гуалин мод, хавч, арвай импортлохыг хориглоод байна.

Гуалин модыг Австралийн Күийнсленд мужаас, хавчийг Канберра хотоос импортолдог байжээ. Харин өнгөрөгч баасан гарагаас эхлэн энэ хоёр нэр төрлийн тээвэр хийхээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар яваандаа дарсны импортыг ч хориглож магадгүй байгаа аж.

Хоёр улсын хооронд худалдааны маргаан эхэлснээс хойш ийм төрлийн худалдааны хориг хоёр ч удаа тавигдаад байна.

Бараг сар гаруйн өмнөөс БНХАУ Австралиас элсэн чихэр, арвай, эрчим хүчний болон коксжих нүүрсний импортыг хориглосон юм.


Эх сурвалж: SCMP

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top