Энэ сарын 3-нд явагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг Америкийн бизнес эрхлэгчид айдас дүүрэн угтаж байна.
Зочид буудал, ресторан, дэлгүүрийн эзэд сонгуулийн үеэр болзошгүй халдлагаас сэргийлэх бэлтгэлээ хийж байгаа юм.
Вашингтон болон бусад хотуудад дэлгүүр, ресторанаа хааж, хаалга, цонхоо модон самбараар хаажээ.
Засгийн газар ч гэсэн үймээн самуун гарч магадгүй хэмээн ард иргэдийн аюулгүй байдлыг хангахаар бэлтгэж байна.
АНУ-ын Цагаачлал болон Гаалийн цагдаагийн алба болзошгүй бослого, жагсаал хэрхэн өрнөх магадлалыг судалж, олон хувилбараар ажиллах сургуулилт хийсэн байна.
YouGov компанийн судалгаагаар америкчуудын 56 хувь нь Ерөнхийлөгчийн сонгууль жагсаал, цуглаанаар өндөрлөнө гэдэгт итгэлтэй байгаа дүн гарчээ.
Сэтгэгдэл ( 1 )