Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросын сүсэгтнүүдийн хүсэлтээр хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар" номыг энэ сарын 5-7-нд тайлбарлан айлдаж байна. Энэ үеэр Тувагийн тэргүүн Шолбан Кара-оолын хүсэлтээр Далай лам Тувагийн шинэ гол хийдэд нэр хайрлалаа.
Дээрхийн Гэгээнтэн “Би энэ хийдэд Тубтен Шедруб Линг гэсэн нэр өглөө. Энэ хийд нэрэндээ тохирсон олон сайхан ажил хийж, сүсэгтэн олонд ном хайрлаж байх болтугай” гэж айлдсан байна.
Тувагийн тэргүүн энэ хийдэд Далай лам гэж нэр өгөх бодолтой байгаагаа хэвлэлд ярьж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )