Одоогоос яг 90 жилийн өмнө ОХУ-ын Москва хотын КИМ-ийн нэрэмжит машин угсрах үйлдвэр ажлаа эхэлж байлаа.
Дараа нь олон удаа нэрээ сольсон ч ард олонд “Москвич” автозавод гэж нэрлэгддэг байсан юм.
1930 оны 11 дүгээр сарын 6-нд анхны Москвич машин энэ үйлдвэрийн хаалгаар гарч байлаа. Шинэ үйлдвэр жилд 24 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай байв.
Энэ машинууд олноор үйлдвэрлэхэд тохиромжтой, хямд, хэрэглэхэд эгэл жирийн, ёстой л ард түмний унаа байлаа.
Москвич үйлдвэр 80 наслаад, дампууран, 2010 онд хаалгаа барьсан юм.
Сэтгэгдэл ( 2 )