“Ковид-19” цар тахалын тусгаарлалтад ажиллаж байсан ХӨСҮТ-ийн нэг сувилагч халдвар авсан тохиолдол илэрсэн. Тэгээд ч уг өвчний сүүлийн таван тохиолдол 18-20 дах хоног дээрээ илэрсэн гэдгийг ЭМЯ-аас анхааруулж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, гэр, албан тасалгаагаа байнга ариутган цэвэрлэж байхыг сануулж байна.
Харин бидний өнөөгийн байдал сошиал орчинд “яах вэ” гэхээс өөрөөр хэтэрхээ байлаа. Амны хаалтыг хүмүүс тэр бүр зүүхээ байсан нь гудамжаар хэд алхахад л харагдана. Энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт буюу маск зүүх. Түүнээс биш өгзөгний хөх мэнгэ, тэнгэрээс заяат удам угсаа, ямар ч лам, бөө хамгаалахгүй. УОК-оос ч амны хаалт хэрэглээгүй хүмүүст үйлчилгээний байгууллагуудыг үйлчлэхгүй байхыг анхааруулсан. Амны хаалт зүүснээр энэ өвчнөөс гадна энгийн томуу, томуу төст өвчинөөс урьдчилан сэргийлдэгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Тиймээс та бид амь нас, гэр бүл, найз нөхөддөө хайртай, тэднийгээ өвчнөөс хамгаалахыг хүсвэл амны хаалт зүүх л шаардлагатай. Өнгөрсөн хавар бид бүгдээрээ амны хаалт зүүж, гараа ариутгаж чадсан. Дэлхий нийтээр хоёр дах давалгаа үүсэж байгаа энэ үед дахин нэг удаа маскаа зүүцгээе.
Сэтгэгдэл ( 0 )