Осол гарсан уурхайн дарга нарт хорих ял оноолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Хятадын Өвөр Монголын Улаанхадын нүүрсний уурхайд 2016 оны 12 дугаар сарын 3-нд дэлбэрэлт болж, 32 уурхайчин амиа алдаж, 20 хүн хүнд гэмтсэн билээ. Энэ ослын эдийн засгийн хохирол нь 44 сая юаниар хэмжигдсэн.

Синьхуа агентлагийн мэдээлснээр шүүхээс осол гарсан уул уурхайн компанийн 22 удирдах ажилтныг олон хүний амь нас хохироход хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн, нүүрс хууль бусаар олборлосон, хэргийн баримтыг устгасан хэргээр 26 сараас 13 жилийн хорих ял оноожээ.

Мөн 10 ажилтанд ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, авлига авч, өгсөн, олон нийтийн хөрөнгийг шамшигдуулсан гэж үзэн, 20 мянгаас 5 сая юанийн торгууль, 21 сараас 15 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top