Их Британийн эмч нар Д аминдэмийн дутагдал нь КОВИД-19-ийг хүнд хэлбэрээр тусах шалтгаан болдгийг тогтоожээ.
“Express” хэвлэлд мэдээлснээр, Британийн эмч нарын баг коронавирусний халдвар болон нас баралтын статистикийг судалсны үндсэн дээр халдварын тархалтын бүс, халдварын хүндрэлийн хоорондын холбоог тогтоосон байна. Улирлын чанартай Д аминдэмийн дутагдал түгээмэл ажиглагддаг бүс нутагт хүнд хэлбэрийн КОВИД-19 халдварын тохиолдол илүү олон тоогоор бүртгэгджээ.
Д аминдэмийн дутагдал нь коронавирусний халдварыг хүнд хэлбэрээр тусах эрсдэлийн гол хүчин зүйлс юм гэж эмч Гаррет Дэвис онцолжээ. Гэхдээ судалгааны дүнг баталгаажуулахад бүтэн жилийн судалгаа шаардлагатай гэж тэрбээр тодруулжээ.
Тиймээс судалгаа хийсэн эмч нар дархлаагаа дэмжих үүднээс Д аминдэмийг хэрэглэхийг зөвлөжээ. Учир нь эл аминдэм коронавирусний халдвараас үүдэлтэй үрэвслээс урьдчилан сэргийлдэг байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 50 саяыг давж, 1.2 сая гаруй хүн нас бараад байна.
Сэтгэгдэл ( 0 )