Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй хамт ЦЕГ-ын хурандаа Ж.Амгалан мэдээлэл өгсөн.
Тэрбээр "БНХАУ-д халдвар нэмэгдэж түүнд нь анхаарч байсан бол одоо ОХУ-д халдвар нэмэгдэж байна. Иймд хойд талдаа онцгойлон анхаарах шаардлага байна. УОК-ын шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод аюул эрсдэлийн судалгааны ажил хийгээд дуусч байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод сэжигтэй долоон тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан. Одоогоор бол Баян-Өлгий аймагт коронавирус гараагүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Увс аймгийн Боршоо, Сэлэнгийн Алтанбулаг боомт мөн адилхан. Хил залгаа улсад нөхцөл байдал тун хүнд байна. Салхины урсгал дандаа хойноос байгаа учраас УОК-д танилцуулж тодорхой шийдвэр гаргана. Ачаа тээвэр зөөдөг иргэд аль болох боломжоороо галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна.
Яг одоогийн байдлаар халдварыг дотооддоо алдсан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээндямар нэгэн аюул эрсдэлийг иргэдээс нууж болохгүй. Ил тод шалгаж, гарсан зөрчлийг шалгуулдаг үүрэгтэй. Тэгэхээр одоогоор бол халдварыг дотооддоо алдсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн яам, УОК мэдээлэл бол албан ёсны үнэн зөв мэдээлэл юм. Бусад мэдээлэлд төөрөгдөж, дархлаагаа сулруулж болохгүй. Зарим нэг хүн тодорхой судалгаагүй өөрийнхөө бодлыг хэвлэлээр цацдаг байдлаа болих хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )