Ирэх 2021 оны төсвийн төсөлд орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, зарлагын хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу 30 хувь байхаар тусгаад буй.
Тэгвэл төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагаас төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг хэрхэн тусгасныг хүргэе.
Улсын Их Хурлын даргын харьяа төсөвт байгууллагаас 100.0 сая төгрөг Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Ерөнхий аудиторын харьяа төсөвт байгууллага өөрийн орлогоор 2,878.4 сая төгрөг төвлөрүүлэх бол Санхүүгийн зохицуулах хорооны даргын харьяа төсөвт байгууллага 1,709.1 сая төгрөг төвлөрүүлэх аж.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 120.0 сая төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд 186,097.7 сая төгрөг төвлөрүүлэх аж.
Үүнд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 184,600.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 155,000.0 сая төгрөгийг Ирээдүйн өв санд, Ерөнхий сайдын харьяа төсөвт байгууллагууд өөрийн орлогоос 1,497.7 сая төгрөгийг төвлөрүүлэхээр тусгажээ.
Монгол Улсын Шадар сайд 13,049.1 сая төгрөг. Үүнээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 3,900.0 сая төгрөг, Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 9,149.1 сая төгрөг байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 8,113.2 сая төгрөг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын харьяа төсөвт байгууллагын орлого 295.5 сая төгрөг.
Гадаад харилцааны сайдын харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого 1,550.0 сая төгрөг, Дипломат төлөөлөгчийн газруудаас 10,500.0 сая төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ.
Сангийн сайд 9,079,825.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой.
Үүнээс Татварын ерөнхий газар 5,160,920.0 сая төгрөг төвлөрүүлэхээс Тогтворжуулалтын санд 156,016.9 сая төгрөг, Ирээдүйн өв санд 990,143.1 сая төгрөг оруулна.
Гаалийн ерөнхий газар 3,645,212.0 төгрөг төвлөрүүлнэ.
Сангийн яам 119,155.7 төгрөг, Гадаадын тусламжийн орлогоос санхүүжих 150,300.2 төгрөг, Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 4,237.1 сая төгрөг байхаар тусгасан байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 237,105.0 сая төгрөг төвлөрүүлнэ. Үүнээс Ашигт малтмал газрын тосны газар 235,400.0 сая төгрөг, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 1,705.0 сая төгрөг байхаар тооцжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 48,136.8 сая төгрөг төвлөрүүлнэ.
Үүнээс харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 46,732.8 сая төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 605.6 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлэгт олгох санхүүжилтийн орлого 798.4 сая төгрөг байхаар тусгажээ.
Эрүүл мэндийн сайдын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 4,741.0 сая төгрөг байхаар тооцжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 86,748.5 сая төгрөг.
Барилга, хот байгуулалтын сайд 2,250.0 сая төгрөг төвлөрүүлэхээс харьяа төсөвт байгууллагуудын орлого 150.0 сая, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2,100.0 сая төгрөг байхаар тооцсон байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын харьяа төсөвт байгууллагуудын орлого 5,278.5 сая төгрөг
Зам, тээврийн хөгжлийн сайд 145,230.0 сая төгрөг төвлөрүүлнэ. Үүнээс Иргэний нисэхийн ерөнхий газар 120,000.0 сая төгрөг, Зам тээврийн хөгжлийн яам 120 сая төгрөг, Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 25,000.0 сая төгрөг.
Батлан хамгаалахын сайд 50,557.5 сая төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайд 55,778.0 сая төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )