Буриадууд бууз, чацарганаа ОХУ-ын брэндэд нэр дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

ОХУ-ын ХААЯ-наас бүс нутгуудын брэнд бүтээгдхүүнийг шалгаруулж байна. Одоогийн байдлаар Оросын 70 гаруй мужаас 400 гаруй бүтээгдхүүний нэр дэвшээд байгаа бөгөөд шилдгүүд нь ХААЯ-наас санхүүгийн тусламж, дэмжлэг авах юм.

Энэ төсөлд Буриадаас чацаргана, бууз, ногоон цай, Байгалийн модны бохь, боргой брэндийн махаа нэр дэвшүүлсэн байна. Үүнээс шалгарах хамгийн магадлалтай нь бууз гэж Буриадад үзэж байна. Энд буузын тухай кино хийж, дуу зохион, хөшөө хүртэл босгосон байдаг.

Буриадад 70 гаруй аж ахуйн нэгж бууз үйлдвэрлэдэг. Жилд 3000 тонн бууз гаргаж, ОХУ-ын мужуудад нийлүүлдэг байна.

Уралдааны дүн энэ сарын 19-нд гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top