Зохиомол ХОМСДОЛ ҮҮСГЭХГҮЙ байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд "Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлж, утсаар мэдэгдэж эхлээд байна.

Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, барааны үнээ нэмсэн, бараа нь байсаар байхад дууссан гэх шалтгаан хэлсэн бол зургийг нь аваад, мэдээллийг нь ШӨХТГ-т өгч болох юм байна.

Хэдийгээр хөл хорио тогтоосон боловч хүнсний дэлгүүрүүд тогтсон цагийн дагуу ажиллах тул зохиомол дараалал үүсгэхгүй байхыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо.

Тэрбээр “Хүнсний хангамжийг хангалттай нөөцөлсөн. Францын иргэнээс коронавирусийн халдвар илрэхэд манай иргэд хүнсийг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүр супермаркетуудад очер, дараалал үүсгэж байсан. Тиймээс иргэдийг энэ гурван хоногийн хугацаанд ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Дэлгүүр, супермаркетууд хэвийн ажиллана” гэлээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top