АНУ-ын Питтсбургийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн мэргэжилтнүүд лам гөрөөсний биеэс коронавирусний эсрэг өндөр үйлчилгээтэй эсрэг биет гаргаж авчээ.
“Science” сэтгүүлд бичсэнээр, судлаачид лам гөрөөсөнд SARS-CoV-2 вирусний уургийг тарьж, хариу үйлдлийг нь судалсан байна. Лам гөрөөсийг коронавирусээр халдварлуулснаас хойш хоёр сарын дараа түүний дархлааны тогтолцоо SARS-CoV-2 эсрэг бүрэн гүйцэд боловсорсон нано биет үүсгэжээ. Улмаар эрдэмтэд SARS-CoV-2 коронавирусний эсрэг хамгийн хүчтэй хариу үйлдэл үзүүлж буй нано биетийг олж тодорхойлсон байна.
Лам гөрөөсний нано биет гэгдэж буй эсрэг биет хүнийхээс харьцангуй жижиг ч коронавирусийг илүү үр дүнтэй устгадаг болох нь тогтоогджээ. Түүнээс гадна нано биет нь илүү тогтвортой гэнэ. Тиймээс цаашид лам гөрөөсний нано биетийг ашиглан КОВИД-19-ийг эмчлэх эм бэлдмэл гаргаж авах боломжтой гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай тэмээн дээр үзээд. Лам гөрөөс тэмээ хоёр нэг гаралтай гэсэн биз дээ