Өдөр тутмын ууган хэвлэл “Монголын үнэн” сонин 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Нэгэн зууны турш Монголын ард түмний оюун санааны чиг, түүчээ болсон энэ сонин Монголын үе үеийн авьяаслаг, нэртэй сэтгүүлч, уран бүтээлчдийг бойжуулсан мэргэжлийн сэтгүүлзүйн өлгий юм. Бас насаараа гал улаан батлах өвөртөлсөн МАХН-ын гишүүн аавын минь байнга захиалдаг байсан сонин билээ л.
Их хурлын мэдээлэл, том дарга нарын тавьсан илтгэлүүд, олон улсын мэдээ, хурц, шударга шүүмжлэл тавьдаг энэ сонин 1991 онд аравдугаар ангийн сурагч охин миний анхны өгүүллэгийг тоон нийтэлсэнсэн.
“Үнэн” сонины сурвалжлагч Ж.Лхагва гэж намхан биетэй, сайхан ааштай ах бичсэн хэдэн өгүүллэгийг минь уншиж үзээд “Зуны орой” гэдэг өгүүллэгийг сонгон хэвлүүлсэн.
Чихэр шиг хөөрхөн өгүүллэгүүдтэй “Толгодын цаана ингэ буйлна” ном, хэл хэллэг яруу тансаг “Цэнгэг цөөрөм” орчуулгын номоор нь мэдэх тэр том уран бүтээлчээс магтаал сонсож явснаа, гар дээрээ тоолж авсан 110 төгрөгийг би мартдаггүй юм.
Хүүхэд насны минь хамгийн баяртай түүхийг бүтээж явсан энэ сонинд бас хайртай эцгийн минь эмгэнэл нийтлэгдсэн.
“Үнэн” сонин зөвхөн үнэнийг л өгүүлдэг Монголын ард түмний сонин байсан. Хойшид ч “Монголын үнэн”-ийг өгүүлсээр орших болно.
Сэтгэгдэл ( 0 )