Зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэвэл 20 сая төгрөгөөр торгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул Монгол Улсаас харьцангуй хол байсан ч өнөөдөр /2020.11.11/ дотооддоо илэрлээ. Өглөөний байдлаар ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлатаас гараад дөрөв хоногийн дараа эхнэрийн хамт өвчилсөн гэдэг нь батлагдаад байна. Одоогоор түүнийг тусгаарлаж байсан сувиллын иргэд болон ойрын хавьтлыг тодруулж шинжилгээ хийгдэж байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан зах худалдааны төвүүд иргэдийн хөлд дарагдаад байна. Улмаар бараа бүтээгдэхүүний үнийг дур мэдэн нэмэх, зохиомол үнийн хөөрөгдөл, хомсдол үүсгэх явдал газар авч байна. 

Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас бараа бүтээгдэхүүний үнээ нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох талаараа мэдэгдлээ. Уг мэдэгдэлд "‼20,000.000 (Хорин сая төгрөг)-өөр торгоно‼Цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед дараах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг ШААРДАЖ байна. Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх Хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ. 

Top