Монгол Улс дотооддоо халдвар алдсантай холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод өнөөдрөөс /2020.11.11/ хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Тэгвэл хөл хорионы үед зарим зах, худалдааны төв бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмсэн зөрчил гарсан байна. Иймд ШӨХТГ-аас үнийг хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний хомсдол зохиомлоор үүсгэсэн гэх үндэслэлээр зарим газарт хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.
Тодруулбал, "Таван-Эрдэнэ" болон "Хүчит шонхор" захыг үнийг хөөрөгдөл үүсгэсэн гэж үзэн тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар албаныхнаас тодруулахад "Цар тахлын үед үнийн хөөрөгдөл үүсгэсэн хоёр захын захиргаанд торгуулийн арга хэмжээ авсан. Хуульд зааснаар тус бүр 20 сая төгрөгөөр торгосон" гэх тайлбарыг өглөө.
Үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар дараах үр дүн гараад байна.
Үүнд:
1. Өглөө эрт Хүчит шонхор захад үүсэж байсан махны үнийг хянан шалгалт хийж, буулгалаа.
2. Махны үнийг нэмж зарсан хүчит шонхор, Таван-Эрдэнэ захуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус тус 20,000.000 (хорин сая) төгрөгийн торгууль оногдууллаа.
3. Томоохон сүлжээ дэлгүүр болох Имарт дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр, Оргил худалдааны төв, CU сүлжээ дэлгүүр, Эфэс сүлжээ дэлгүүр, Түмэн шувуут ХХК зэрэг газрууд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгохгүй, нөөц хэвийн байгаа талаар мэдэгдэл гаргасан.
4. Томоохон эмийн сан болох Монос Улаанбаатар ХХК, Ариун Монгол ХХК, Палома ХХК, Евро фарм ХХК, Хүрмэн ХХК-иуд амны хаалт, ариутгах бодисын үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй, тасралтгүй жигд хүртээмжтэй хүргэх талаар мэдэгдэл гаргасан.
5. Бөмбөгөр худалдааны төвөөс түрээслэгч нартаа үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн хангаж ажиллах талаар тушаал гаргаж, түрээслэгч нар нь дэмжиж гарын үсэг зурж, ШӨХТГ-т ирүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 9 )
БГД ийн хүүхдийн эмнэлгийн урп байрлах эмтйн сангууд маскийг 500-600 болгон зарж бнаа. 200-250 т өөс хэтрүүлж зарахгүй бх арга хэмжээг авч өгөөч ээ
Ингэжэл шуурхай ажилах байсын шонхрын чээнжүүд арайл давараад . 2500 төг хүртэл нэмсэн байсан....
bolj.sain bn.chono boroonoor gcheer turj uheh gj bga yum shig hunshgui yumnuudiig sain torgo.tor shig tor bh estoi.
таван эрдэнэ захад махны үнэ маш өндөр байсаар ирсэн одоо л хандыг нь дарж дээ
Хүчит шонхор зах дээрээс мах авч чадахгүй харсаар байгаад 1000-1500 төгрөгөөр нэмэгдэхийг нүдээрээ харсан шүү. Аргаа бараад пост тавьсан шд
tun zuv. Uvchin zovlontoi ued ard tumnee shulagch nart TURDUU bayrlalaa.
Volj muu shunaliin devnuud yah adilhan amidrah gej zutgej bgaa eleg negtenuudee shulah gesen zavaan bodoltoi harin ch bie vienee demjeed ene buhniig davj garah estoi btal amin huvia bodson hetsuu ueiig dalimduulj uurtuu ashig harsan sanaatai humuus er uudluhgui sain torgo!
Yun torgoh eh ornoosoo urvasan gj uzeh heregtei. Zgr buud2
Болж дээ. Төр эзэнтэй юм шиг байя даа