Хуучин нийгэм, хуучин дэглэм хүсэж байгаа хэрэг биш ч бид түүнийг санагдахуйц амьдарч байгаа нь үнэн. Хамгийн ойрын жишээ гэхэд өнөөдөр бид цар тахлыг хэнэггүй зангаасаа болж дотооддоо нэвтрүүллээ. Түүнээс бус тэсэж үлдэх боломж байсан.
Нөхцөл байдалд амархан дасдаг, хүний эрх хэмээх зүйлээр халхавч хийн, гажууддаг явдал байсаар байгаагийн нэгэн жишээ. Нэг талаасаа олон шалтгаалах зүйлээс үүдэн, соён гэгээрүүлэх ажил орхигдсон. Соён гэгээрлүүлж байна гэх ч дандаа буруу замаар, хүний сэтгэл сэрэхүйгээс ихэд алсарсан зүйлээ соён гэгээрэл хэмээн андуурах болжээ.
Нийгмийн шилжилт, ороо бусгаа цагийн зурхай дээрээс бид соён гэгээрүүлэх ажлаа гээчихээд хөдөлсөн цагаас хойш 30 дахь оны босгоор давсан гэхэд болно. Хүмүүний сэтгэлд хамгийн ойр хүрэх соёл урлаг, уран зохиол, дэлгэцийн бүтээл нь соён гэгээрүүлэхээсээ илүүтэй урсгал чиглэл, элдэв “изм” нэрээр солио гажууд автсан нь дотоод сэтгэлийн мөн чанараас алсарсаныг харуулж байна. Хүнийг соён гэгээрлүүлэхийн тулд хүн ёсны уран бүтээл хэрэгтэй. Түүнээс бус хүнээс ангид байх юу ч үл тэнцэнэ.
Тэр хэрээр уран бүтээлчид нийгмийн сэтгэлгээнд өөрөөр, шинэ төрхөөр хүрэх арга замаа хар бараан зүйлтэй уяад авсан нь нийгмийг соён гэгээрүүлэх бус улам бусармаг зүйл рүү татах болсныг нуух хэрэггүй. Бидний хараан зүхээд байгаа социалист нийгэмд соён гэгээрүүлэх ажил мөн чанараараа явж байсан гэхэд болно. Мэдээжийн хэрэг гэрэл сүүдэр, алдаа оноо байсан байж таарах ч арай ч өнөөдрийнх шиг доройтолд ороогүй байжээ.
Аливаа нийгмийг шилжилт хэмээх “цунами” дайрч өнгөрдөг жам ч манай улсыг тойрч өнгөрсөнгүй, дайраад явж байгаагийн нэгэн жишээ нь дотооддоо цар тахал алдсан явдал юм.
Сэтгэгдэл ( 3 )
anch echlechedl mask zuuseer irsen odoo uu be ??, ene tend chaldvar ilereedel !!! yrischigl baigadaa unendee ovchin avchichna geed gertee l suudag, amraltiin odriin TV nevtruulguud gej chereg alga, oligtoi kino ch baichgui , mon ene obchnii tarchaltad darga,said, zasgiin gazar bugd buruutai ,tanaraas bolj bid ovdoj bna. Altanbulag boomtiig ert chaachichgui yaavdaa!!!
Арчаагүй хариуцлагагүй мөнгөнд боолчлогдсон араатан шинжтэй хүмүүсийн ухамсахгүй увайгүй үйлдлээс болж монголд тахал халдварлаж нийгэмд гай авчирлаа. Тийм хүмүүсийг Энхсаран гэж нэрлэх үү яахуу?
Тэнэгтээд байгаарай