COVID-19-ИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ
(2020.11.12, 11:00 цаг)
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн гурван хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ. Тэгвэл халдвар авсан иргэдийн дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-өөс "Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгаа. Дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Харин түүний ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрч, иргэн Д-гийн голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гараад байна" гэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд нийт 644 хүн шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн болохыг мөн мэдээллээ.