ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас “Алтайн БНУ-д тарвага агнахыг 2022 оны аравдугаар сар хүртэл хориглолоо” гэж мэдэгдлээ.
Уулын Алтайн Кош-Агаш аймаг ОХУ-ын тарваган тахлын хамгийн том голомт бөгөөд энэ жил хэд хэдэн удаа халдварын тохиолдол илэрсэн юм. Археологийн олон олдвор олдсон дархан цаазат Укокийн өндөрлөгт ч тахлын нян тархсан байлаа.
Тиймээс ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас тарвага агнахыг хориглох шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )