Шинэ төрлийн коронавирусний халдвараар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний гаргадаг гол гомдол бол эцсийн удаа царайг нь харж чадсангүй, салах ёс хийж чадсангүй гэдэг явдал юм. Халдварын улмаас эндэгсдийг ар гэрийнхэнд нь харуулах боломж байдаггүй.
Москва хотын “Ритуал” оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг компаниас коронавирусээр нас барагсдыг шилэн тагтай авсанд оршуулж, ар гэрийнхэнд нь салах ёс гүйцэтгэх боломж олгодог шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.
Шилэн тагтай авснаас вирус тархах эрсдэл байхгүй гэнэ.