Коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүс хамгийн аюултай КОВИД-10 тээгчид болдог байна. Тиймээс эдгээр хүмүүс эдгэрсэн ч амны хаалт үргэлжлүүлэн зүүх ёстой гэж ОХУ-ын Гавьяат эмч, анагаах ухааны доктор, уушгины эмч Александр Карабиненко сэрэмжлүүлжээ.
Түүний хэлснээр, эдгэрсний дараа ч вирус амьсгалын дээд замд үлддэг бөгөөд эдгээр хүмүүс халдвар үргэлжлүүлэн чөлөөтэй бөгөөд ямар нэгэн саадгүйгээр тараасаар байдаг аж.
Эдгэрсэн ч амны хаалт зэрэг хамгаалах хэрэгсэл ашиглахгүй байгаа хүмүүс коронавирусийг идэвхтэй тараагчид юм гэж Карабиненко анхааруулсан байна.
Эх сурвалж: rbc.ru