Дархан-Уул: Махны үнийн дээд хязгаар тогтоосон

2020 оны 11 сарын 14

Дархан-Уул аймгийн аймгийн онцгой комиссоос мэдээлэл өглөө.


Онцгой байдлын алба хаагч, цагдаагийн албадууд бүгд Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу нарийвчилан өдөр дутмын ажлуудаа хийж яна.

Аймаг, орон нутгийн хэмжээнд банк  санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явж байна. Бэлэн мөнгөний машинуудад мөнгөний зузаатгал хийх, АТМ-ийн үйл ажиллагааг хэвийн явагдах нөхцөл дээр анхааран ажиллаж байгаа.

Шатахуун түгээх 32 станцын шатахууны нийлүүлэлт тасралтгүй, хэвийн явагдаж байна.

Өргөн хэрэглээний барааны асуудал дээр аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргасан. Ялангуяа махны үнийн дээд хязгаарыг тогтоож, үүнээс давж үнийн босго тогтоохгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр мөрдөгдөн ажиллаж байна. Мөн махны нийлүүлэлт дээр мах худалдаалан борлуулах иргэд болон махны үйлдвэрүүдтэй хамтран ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр нэмж хоёр цэг дээр мах худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иргэдээс махны үнийн хөөрөгдөлтэй холбоотой мэдээлэл байвал бид ШӨХТГ-ын Улсын байцаагчийг дахин нэгээр нэмэгдүүлж, хоёр байцаагчтай болж байгаа. Байцаагчид газар дээр нь ажиллаж, хууль бус үйл ажиллагаануудыг таслан зогсоохоор ажиллаж байгаа. Иргэдийн хувь үйлдвэрийн аргаар боловсруулж, хөдөлмөр шингэсэн, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг 10, 12 мянган төгрөгөөр худалдаалж байгааг бидний хязгаар тогтоосон үнэтэй андуурах ойлголт байгааг хэлье.

Аймгийн хэмжээнд коронавирусны нөхцөл байдлын мэдээлэл:

ус аймагт онцгой комисс, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн хамтарсан ажиллагааны үр дүнд Сэлэнгэ аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Сэлэнгийн шинэ голомтын бүсийн нэгдүгээр хавьтагч Дархан-Уул аймагт зорчсон өгүүлэмжийн талаарх мэдээллийг ард иргэддээ өгсөн. Дарханд байсан хоёр хоногийнхоо хугацаанд хаана, ямар хүмүүстэй, хэр удаан хугацаанд уулзсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага олж тогтоон, шинжилгээ хийх ажлыг эрчимтэй хийлээ. Өнгөрсөн шөнийн байдлаар 28 иргэнийг олж, шинжилгээнд хамрууллаа. Яг одоогийн байдлаар нэгдүгээр хавьтлын гэж тооцохоор 163 иргэнээс PCR шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан мэдээтэй байна.

Мөн нэн тэргүүнийн ээлжинд онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагч, онцгой байдлын комиссын гишүүдийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Одоогийн байдлаар 82 хүнд хүргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

 

Top