Өнөөдөр суу билигт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

2020 оны 11 сарын 16

Өнөөдөр /2020.11.16/ Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, суу билигт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиож байна.

Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

 Гэвч энэ жилийн хувьд коронавируст халдвар Монгол Улсад гарсан учраас улс орон даяар Бүх нийтийн бэлэнд байдлын зэрэгт шилжиж, дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй өнгөрүүлж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.43) 2025 оны 03 сарын 13

ertnii sudar bichigt Chingis haanii mendelsen odriig zunii ehen sard gej bdag elbegdorjiin tushaalaar ovol temdegledeg bolson uhaantai odoo tuuhiig hvrtel ingej duraaraa oorchilj bolohgvi bhaa ard tumen

1  |  0
Z(202.9.46.72) 2025 оны 03 сарын 13

Их хааны төрсөн өдрийг баттай тогтоож жил бүр төрсөн өдөрий нь тэмдэглэмээр байна. Жил бүр өөр өөр төрдөг хүн гэж байхгүй

1  |  0
Shit(67.170.22.248) 2025 оны 03 сарын 13

Unuudur gedeg chini hednii udur uim be malaa

1  |  0
Shit(67.170.22.248) 2025 оны 03 сарын 13

Unuudur gedeg chini hednii udur uim be malaa

1  |  0
Nusakd(67.170.22.248) 2025 оны 03 сарын 13

Chingis khaan 5 sariin 8 nd tursiin hudlaa gej batalj chadahuu ta nar uruvdultei pathetic bitches.

1  |  0
Nusakd(67.170.22.248) 2025 оны 03 сарын 13

Chingis khaan 5 sariin 8 nd tursiin hudlaa gej batalj chadahuu ta nar uruvdultei pathetic bitches.

1  |  0
ganaa(155.4.39.118) 2025 оны 03 сарын 13

JIL BOLGON UUR UUR UDUR TURSUN BOLGOOD HUURHII MIN

2  |  0
Зочин(192.82.70.142) 2025 оны 03 сарын 13

Ийм нэг ойлгомжгүй Үүнд итгэх хүн байхгүй дээ

2  |  0
Болд(64.119.22.72) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж санаатайгаар будилуулсан одор.яаралтай залруулмаар

2  |  0
зочин(202.126.88.221) 2025 оны 03 сарын 13

Чингисийг төрөхөд хүзүүгүй хүн эх барьж авсан л гээд байгаа юм даа, би үүнд итгэдэггүй юм

2  |  0
Shine ue(66.181.161.124) 2025 оны 03 сарын 13

Солиор өвөл төрөөгүй. Худлаа юм бүү зохио

2  |  0
Top