Коронавирусээс хамгаалах дуулга зохион бүтээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Араб гаралтай Канадын зохион бүтээгч Езин аль-Кайси коронавирус болон элдэв төрлийн вирусээс хамгаалах өндөр технологийн дуулга зохион бүтээжээ.

Одоогоос хоёр сарын өмнө зохион бүтээж, олон нийтэд танилцуулахын тулд Торонто хотын метроны гадна талд зүүсэн байсан нь олны сонирхлыг татсан юм.

Орон нутгийн хэвлэлүүд өндөр технологийн энэхүү дуулгад “Галзуу дуулга” гэх нэр хүртэл өгөөд амжжээ.

Зохион бүтээгч нь уг дуулгыг “BioVYZR” гэж нэрлэсэн бөгөөд 12 цаг ажиллах зай хураагууртай юм байна. Түүнчлэн нано гэрэл нь амны хаалтаас илүү үр дүнтэй гэж үзэж байгаа аж.

Дуулгын дотор талд чихэвч, Bluetooth суулгасан учраас хөгжим сонсох, дуудлага хүлээн авах боломжтой юм байна.

Аль хэдийнээ патент авсан бөгөөд гурван ч компанитай холбогдон масс үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Хэрэв үнэхээр худалдаанд гаргана гэж шийдвэл зах зээлийн үнэлгээ нь 149-379 ам.долларт хэлбэлзэнэ гэж зохион бүтээгч нь тооцжээ.


Эх сурвалж: BBC

Top