Хүүхдүүдийн танин мэдэхүйн мэдлэг, зөв хүн болж төлөвшихөд нь хувь нэмрээ оруулж буй Марчаахай компани нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г танилцуулж байна. E-Mongolia бол үр хүүхэд, гэр бүлдээ цаг заваа зарцуулах боломжийг танд олгох юм. Мөн Covid-19 вирус дотоодод илэрсэн, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ үед та гэрээсээ гаралгүй E-Mongolia-с төрийн үйлчилгээгээ цахимаар авах боломжтой юм. Тус системд өнөөдрийн байдлаар иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээ ороод байгаа бөгөөд 2021 онд 492 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэхээр төлөвлөж байна.
Марчаахай ХХК нь үсэг, тоо, дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаар дамжуулан 2-8 насны хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготойгоор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь Монгол Улсад анх удаагаа хүүхэлдэйн анимэйшн төрлөөр хүүхдэд зориулсан уран бүтээл хийж байгаа бөгөөд хүүхдийн веб сайт, гар утасны аппликейшн бүхий контент худалдааны цогц системийг хүүхэд багачууддаа хүргээд байна.
Хэрвээ марчаахайг гар утсандаа суулгахыг хүсвэл доорх линкээр холбогдоорой.
Үүний зэрэгцээ, хөл хорионы үед хүүхэд багачууд марчаахай аппликашнг суулган үсэг тоо цээжлэн уншиж бичиж сурах боломжтой ажээ.
Сэтгэгдэл ( 0 )