ОХУ-ын Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол энэ сарын 19-нд Facebook хуудсаараа дамжуулан, алдсан газар нутгаа нэхэж, шударга ёс тогтоохыг шаардлаа.
Кара-оол “ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирийн бүс нутаг дахь төлөөлөгч Сергей Меняйлотой ярилцлаа. Онлайн зөвлөгөөний үеэр би хөрш мужуудтай газар нутгийн үл ойлголцох байдал байгааг дурдсан. Ямар ч гэсэн Эрхүү муж, Красноярскийн хязгаараас авах ёстой газар Тувад бий. Хүн ам суурьшсан газрын талаар би яриагүй. Уулын рашаантай бүс нутгийг хэлсэн юм. Энэ рашааныг тувачууд эрт үеэс ашиглаж ирсэн. ЗХУ задарсны дараа яагаад ч юм энэ газар манай хөршүүдийн харьяанд орчихсон. Сергей Меняйло энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэж бидэнд хэлсэн” гэж мэдэгдсэн байна.
Үүний хариуд Красноярскийн хязгаарын депутат Денис Притуляк Туваг феодалийн үеийн бодлого явуулж байна гэж шүүмжилсэн юм.
Денис Притуляк “Кара-оолын мэдэгдэл феодализмийг санагдуулж байна. Харин та нар манай хязгаарын бүрэлдэхүүнд Кызыл дүүрэг болон нэгдэж болно шүү” гэж хариу барьжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Оросуудад хэн. болохоо сануулаал авч
Зөв шаардлага тавьжээ. Цөстэй л аавын хүү байна
Архиндаа живсэн туваачууд тэмцэж ч чадахгүй ёстой оросын нэг хотийн дүүраг болчихсоон явж байх вий дээ
ямар ховд увс баян-өлгий завхан гээд хятадуудтай цуг байлтай бишдээ! хүн чанарын хувьд оросууд хятадын эрлийзүүдээс хавь илүү
Оросууд угаасаа дээрэлхүү л дээ! Тува хэрэггүй л Оросд нэгдсэн юм