Г.Гангамөрөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Дэд хорооны даргаар томилогдлоо

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаан өнөөдөр /2020.11.23/ цахимаар зохион байгуулагдав.

Хуралдаанаар хороо, дэд хороо байгуулж, дарга нарыг томилов. Ингэхэд төлөөлөгч Г.Гангамөрөн өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хурлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хорооны даргаар томилогдлоо.

НИТХ-ын сонгуулийн үеэр автомашиндаа хоол хийж буй зургаараа олонд танигдсан Г.Гангамөрөн Баянгол дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан билээ. Тэрбээр “Хамтдаа шийдлийг эрэлхийлэхийн тулд тийм зураг авахуулсан” хэмээн тайлбарласан байдаг.

Түүний зураг сайн, муугаар хэлэгдсэн ч Г.Гангамөрөн гэх эмэгтэйг нийтээрээ таньдаг болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top