АНХААР: QR кодыг дурын хүнд ОЛГОХГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Нийслэлийн онцгой комисс хөл хорионы үетэй холбоотойгоор гаргасан шийдвэр болон хэрэгжүүлж буй ажлын явцын талаар танилцууллаа. Танилцуулгыг нийслэлийн онцгой комиссын гишүүн Д.Ихбаяр хийсэн юм. 

Тэрбээр "УОК болон Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэр цагийн хязгаарлалтгүй болсон. Нэг автобус 40 мкв,12-20 орчим иргэн үйлчлүүлж байна. Явган зорчигчийг QR системээр бүртгэж байгаа. Ингэснээр халдвар илэрсэн тохиолдолд нэг, хоёр, гуравдугаар хавьтлыг илрүүлэх боломжтой. Одоогоор QR код авах 11 мянга орчим автомашин бүртгүүлээд байна. Ачаалал их байна. Иргэд бухимдал ихтэй байна. Яаралтай эмнэлгийн туслалцаа авах шаардлагатай болсон 1700 иргэнд QR код өгч байгаа" гэлээ.

Сануулахад, Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг өнөөдрөөс энгийн горимд шилжүүлсэн. Тэгэхдээ үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдыг нийтийн тээврээр бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд энэхүү зохицуулалтыг хийсэн юм. 

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна. QR зөвшөөрөл олголт 50 орчим хувьтай үргэлжилж байна. Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулна. Дээрх салбарт харьяалагдах аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл олголттой холбоотой асууж, тодруулах зүйл байвал 1800-1200 тусгай дугаарын утаснаас лавлаж болно.

Дашрамд дурдахад, энэхүү QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд л авах бөгөөд, бусад иргэн, аж ахуйн нэгж хамаарахгүй, хөл  хорио хэвээр гэдгийг холбогдох албаныхан анхааруулж байна. 


Цахим зөвшөөрөл олгогдсон эсэхээ шалгах зааврыг доорх видеоноос үзнэ үү!
 

 

ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР АВАХ ЗААВАР
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэ хэ(202.179.25.144) 2020 оны 11 сарын 23

Өөрийгөө кодлож хүн байх эрхээсээ татгалзаж байгаа хүмүүст олгох зөвшөөрөл гэж ойлголоо.

0  |  0
Top