Энэ оны зургаадугаар сарын 23-нд Кызыл хотод Тувагийн шашны тэргүүн Хамба лам Жампел Лодой коронавирусний халдварын улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Тувад энэ сарын 22-нд түүний дараагийн Хамба ламыг ширээнд нь залах ёслол Тувагийн Үндэсний театрт боллоо.
IX Хамба лам Гелек Нацык-Доржуг Тувагийн шашны тэргүүнээр залах ёслолд Халимаг, Буриадын шашны төлөөлөгчид оролцжээ. Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол ёслолын үеэр “Шинэ шашны тэргүүндээ Буддын шашны үнэт зүйлсэд анхаардаг, жинхэнэ багш, сурган хүмүүжүүлэгч байхыг хүсэж байна. Төрөлх Тува, тувачуудын төлөө хичээн зүтгэхийг хүсэн ерөөе” гэж хэлсэн байна.
Шинэ Хамба лам Буриадын Иволгин дацанд таван жил ном үзсэн. 2015 онд Буддын гүн ухааны доктор цол хүртсэн.
Тувагийн Шашны тэргүүд
1, Казак Оргудаевич Сандак
2, Аганак Хертек
3, Түвдийн Пенде Гьялтсен
4, Еше Дагба
5, Март-оол Норбу-Самбу
6, Жамбел Лодой
7, Тензин Цультим
8, Лопсан Гьятсо
Сэтгэгдэл ( 2 )
iim oros nertei garuud terguun ni uu te
Har urel medehgui yum baihdaa! Gandangaas asuuhgui.