Америкийн Bloomberg дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргалаа. Чансааг Amazon, Blue Origin-ий үүсгэн байгуулагч Жефф Безос 182 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлсэн хэвээр байна. Tesla, SpaceX-ий босс Илон Маск энэ жагсаалтын хоёрдугаар байрнаас Microsoft-ийн Билл Гейтсийг шахан гаргажээ. Өнгөрсөн жил “дөнгөж” 35-д байсан Маскийн хөрөнгө нэмэгдсэн гол шалтгаан хувьцаа. Tesla компанийн хувьцааны үнэ цар тахлын үед 520 хувь өссөн байна.
Сэтгэгдэл ( 6 )