БНХАУ цар тахлын үед манай улсад тоног төхөөрөмж олгохоор болсон байна. Хятадын Гадаад хэргийн сайд есдүгээр сард манай улсад айлчилсан билээ. Айлчлалын үеэр коронавирусний халдвартай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэхээр ярьж тохиролцсон байна.
Дотоодын халдвар шинээр гарсантай холбоотойгоор Хятад улс Монголд үзүүлэх тусламж дэмжлэгээ нэг дахин нэмэгдүүлэхээр болжээ. ЭМЯ шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, оношлуурын жагсаалтаа хүргүүлсэн байна.
Хоёр улсын Засгийн газар хамтран ажиллаж, PCR шинжилгээ хийх дөрвөн тоног төхөөрөмжийг хоёр зайлшгүй шаардлагатай оношлуурын хамт хүлээлгэн өгнө гэжээ. Эдгээр төхөөрөмж
манай оронд ирснээр халдварыг лабораториор оношлох хүчин чадал нэмэгдэх юм.