5300 иргэн Улаанбаатар хот руу ирэхээр бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Нийслэл хотоос хөдөө орон нутаг руу явахаар бүртгүүлсэн 85 мянган иргэн байгаа бол хөдөө орон нутгаас Улаанбаатар руу ирэхээр 5300 иргэн бүртгүүлжээ.

Мөн самар түүхээр яваад ууланд гацсан байсан хүмүүсийг оруулах ажил өрнөж, 640 иргэнийг төмөр замаар тээвэрлэж авчирсан байна. 61-ийн гарам дээр самарт явсан иргэд гацаж, орох боломжгүй байна гэсэн мэдээллийн дагуу зохицуулахаар ажиллаж байгаа аж.

Улаанбаатараас орон нутагтаа очсон иргэдийн хувьд хорио цээр цуцлагдтал буцаж ирэх боломжгүйг УОК-оос мэдээллээ. 119.mn-д иргэд бүртгүүлээд нэг явсан бол дахиж мэдээлэл орохгүй юм байна.

Орон нутагт тодорхой цэгүүд дээр шинжилгээ авах бөгөөд аймгаас аймаг хооронд гацсан хүмүүс гэр рүүгээ харихад нээлттэй гэлээ.

Хөдөө орон руу явах бага насны хүүхдүүдийн мэдээллийг том хүмүүсийн адил бүртгүүлээд шинжилгээгээ өгөөд явах юм.

Орон нутаг руу явах иргэдийг агаарын тээврээр тээвэрлэх боломжтой бөгөөд Хүннү эйр, Аэро Монголиа гэсэн зорчигч тээврийн компанийн онгоцууд бэлэн байгаа аж. Онгоцоор иргэд ниснэ гэвэл захиалга өгснөөс хойш 24 цагийн дотор онгоц нисгэх боломжтой байгаа гэв.

УОК халдвар гараагүй 15 аймагт халдвартай иргэн зорчуулахгүй талаас нь арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

 

Top