ОЛОН ӨНГӨ: Нийтээр нь хорихоо зогсооё

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Бүх нийтээрээ хоригдоод хоёр долоо илүү хонолоо. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагын ажилчид маань цар тахлын тодорхой голомтуудыг тогтоож, заримыг нь хумиж байх шиг байна. Гэсэн хэдий ч цаашид хөл хориог сунгах тухай яригдсаар байгаа. Харин тэгвэл хөл хориог үргэлжлүүлэн сунгаснаар нэг сая илүү хүн нэн ядуу ангилалд багтаж, олон жижиг дунд бизнесийнхэн дахиж сэхэхээргүй болтлоо дампуурах байдал үүсчихээд байгаа нь нууц биш.

Өдрийн орлого, цалингаараа амьдралаа болгож ирсэн дундаж давхрагынхандаа чиглэсэн ямар нэгэн бодлого авч хэрэгжүүлэхгүй байгаагийн гор нь энэ. Улстөрчид, дарга нарын хэлдэг ганц үг нь хүүхдийн мөнгө. Гэвч хүүхдийн мөнгөнөөс хасагдчихсан, цалингүй зогсчихсон, өдрийн орлого нь хаагдчихсан олон хүмүүсийн цаашдын амьдрал хэцүү байдалд орж эхэллээ. Дэлхийн бусад орнуудад ч энэ өвчний тархалт бүрэн намжаагүй байгаа ч шат дараатайгаар хатуу хориогоо цуцлаж, дундаж болон түүнээс доош амьдралтай хүмүүстээ тусламж олгож байна

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яачихсан хүмүүс вэ(66.181.178.136) 2020 оны 11 сарын 28

Өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй юу! Хүмүүсийн амин хувиа хичээсэн араншингийн төлөө хэдэн хүн үхэх ёстой вэ! Хэрэв ингэж арга хэмжээ авахгүй бол та нараас зарим нь магадгүй дотнын хүмүүс чинь өдийд байхгүй болчихсон ч байж мэднэ! Жаахан хүнлэг тэвчээртэй нийгмийг бужигнуулахгүй бухимдуулахгүй байлгаач

0  |  0
Иргэн(66.181.182.226) 2020 оны 11 сарын 28

Монгол улсын хүн ам хэд билээ.өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдэг үг бидээ.хэрвээ олон хүн амтай орныг дуурайж болохгүй.бид ер нь өвчин тусаж үхэхээс айдаггүй юм уу.дээр нь бас хэнэггүй хувиа бодогч зангаа татах хэрэгтэй.хатуу хөл хорио тогтоогоогүй бол өнөөдөр хэдэн мянгаараа өвдөж ёстой цар тахал нь дийлдэхээ болино.

0  |  0
Нийгэм(202.179.25.144) 2020 оны 11 сарын 28

Нийгмийн ялгаварлалыг коммунистууд бүр тодруулбал коммунист МАН бий болгодог. Социалист нийгэмд ч тийм байсан одоо мөн Ардчилсан нийгэмд ч ийм байгаа. Сонголт чинь буруу байсан гэж ойлго. Хохь чинь гэхүү дээ.

0  |  0
Зочин(202.179.24.83) 2020 оны 11 сарын 28

Хөл хорио зогсоовол улам алдагдаж тархалт хавтгайрна, эндэгдэл ч гарах болно. Манайх эмчилж хүчрэхгүй, гадны задгай орнууд шиг морг, оршуулгын газар пиг дүүрнэ. Өнөөдрийн байдлаар манайд хувь хүний хариуцлага гэж сул байна ш тээ

0  |  0
1(202.21.109.106) 2020 оны 11 сарын 28

odoo het syrjignelee bolij yz japan solongosoos suraltsya

0  |  0
Наран(103.212.119.64) 2020 оны 11 сарын 28

Гадеы орнууд хол хориогоо хязгаарлахдаа манайх шиг бурэн зогсоохгуй байгаа шуу дээ гол гол зун их боогнорол уусгэхгуйгээр л хязгаар тогтоож харин маска зууж гараа ариугахыг ондроор шаардаж Шьецайрт бол маскгуй явбал ондор торгууль оногдужлахаар ажиллаж байгаа шуу дээ одоо хоригооо жаахан сулруулаад оорсдоддоо эзэн болоод ажилламаар юм

0  |  1
Иргэн(202.9.40.109) 2020 оны 11 сарын 28

Нөхөр бид 2 50 гаран насны хүмүүс, насаараа хувийн байгууллагуудад 25с дээш жил ажиллаж татвар, ндш тасралтгүй төлж ирсэн. 3 хүүхэдтэй, ямарваа нэгэн зээл бхгүй, бага нь оюутан. Энэ хөл хорионы үед нөхөр бид 2 гэртээ хоригдоод ажил хийх боломжгүй, хүүхдийн мөнгө гэх юм бхгүй, ямарваа нэгэн халамж бхгүй ямар ч орлогогүй боллоо. Төр засаг хувийн хэвшлийн бизнесийн байгууллагаа дэмжсэн ямар арга хэмжээ авах талаар асуухаар хүүхдийн мөнгө, халамж, зээлийн төлөлтийг хойшлуулах талаар л тоть шиг нэг л юмаа ярих юм. Бидэн шиг хүмүүс яах болж бнаа. Өөрсдөө болгоод явж бгаа хүмүүсээ дэмжинэ гэж бхгүй

0  |  0
Зочин (202.126.90.37) 2020 оны 11 сарын 28

ЭНЭ ӨВЧИН ОЛОН УЛСЫН БАЙДЛЫГ ХАРАХАД ХУМИГДАХГҮЙЭ ТИЙМЭЭС ҮҮНТЭЙ ЗОХИЦООД БУСАД УЛС ШИГ ХОРИГОО ЦУЦАЛААД ЭНГИЙН АМЬДРАЛДАА ОРЁО.МАСКАА ЗҮҮ ГАРАА УГАА ДАРХЛААГАА ДЭМЖ ЗА ЕР НЬ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨНДӨР ХЯНАЛТЫН ГОРИМД ШИЛЖ

3  |  0
Top