Хэсгийн ахлагч нар ХҮНСНИЙ ТАЛОН авдаг байсныг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Хүнсний талон, тусламжийг зорилтот бүлгийн хүмүүст хүргэх ёстой хороо, хэсгийн ахлагч нар хүнсний талон, тусламжийг өөрөө, ах дүүстээ авдаг талаар иргэдээс гомдол ирсэн тул Баянзүрх дүүргийн ИТХ-ын гишүүн Ж.Энхбаатар өөрийн сонгогдсон  дүүргийн дөрөвдүгээр хорооны 18 хэсгийн ахлагч нарын ажилд хяналт, шалгалт хийжээ.

Ингэхэд найм нь өөрийн хаяг дээр хүнсний талон авдаг, мөн КОВИД-19-ийн хорио тогтоосон энэ үед улсаас өгч байгаа тусламжаас өөрсдийгөө зайлшгүй авах шаардлагатай гэсэн судалгаа гаргаж өгсөн байжээ.



Энэ талаар БЗД-ийн ИТХ-ын гишүүн Ж.Энхбаатартай утсаар холбогдож тодруулахад “Манай дөрөвдүгээр хороо 16 мянган хүн амтай, том хороо. Манай хороонд нийт 122 хүн хүнсний талон авдаг. Үүнээс найман хэсгийн ахлагч өөрсдийн хаяг дээр хүнсний талон авдаг болох нь тогтоогдсон. Хэсгийн ахлагч нар 500 гаруй мянган төгрөгийн цалинтай. Энэ хэмжээний цалин авдаг хүмүүс хүнсний талон авах хэмжээний амьдралтай гэж бодохгүй байна. Халамж, үйлчилгээний хэлтсээс гаргасан судалгаагаар бол 290-өөс доош оноо авсан иргэд хүнсний талон авах ёстой байдаг. Иймд эдгээр хэсгийн ахлагч нар мэдээлэлд ойр байгаагаа ашиглан ямар байдлаар хамгийн бага оноо авч болох вэ гэдгийг мэдэж, зохицуулдаг байх. Одоо ажлын хэсэг байгуулан, БЗД-ийн хэмжээнд энэ асуудалтай холбоотойгоор шалгалт явуулахаар болоод байна" гэлээ. 
 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Y(202.126.90.54) 2020 оны 11 сарын 28

Buy turliin hulgai zasag turuusuu l ehtei sh dee enig gaihah zuil alga

0  |  0
zochin(202.55.188.94) 2020 оны 11 сарын 28

er n vnen shvv hvreh hvrteh hvndee ochih n baga \n

0  |  0
Төр(202.179.25.144) 2020 оны 11 сарын 28

Төр буруу үлгэр жишээ үзүүлсний гай тэр. Коммунизмаас бүрэн ангижраагүй цагт энэ доголдол давтагдсаар байх болно.

0  |  0
dolgor(103.57.95.192) 2020 оны 11 сарын 28

Bayanzurh duureg horood mash ih zambaraagui horoon darga hesgin ahlagch nar tanil tal bolon uursuduu abdag shuu ??

0  |  0
Зочин(150.129.140.239) 2020 оны 11 сарын 28

Хороодын хумслагчид юм биз дээ монгол даяар ийм ичгүүртэй байдал хавтгай байлгүй дээ бага гарын баагийнууд томчууд нь ойлгомжтой

2  |  0
Зочин(66.181.161.33) 2020 оны 11 сарын 28

Ер нь улсын хэмжээнд бүх хороонд төрийн аудит АТГ -ын хяналт шалгалтыг оруулахыг ар түмэн шаардаяааа. Хуухдийн мөнгө халамжийн мөнгө, хандив тусламж, хууль бус газар олголт , ах дүү амраг садан , нутаг нугаараа нийлээд хороог өмчлөөд авчихсан зэрэг хууль бус зүйлүүд хороонуудад маш их байна. Хороон дарга нь өөрийгөө хэдэн хөгшчүүлээр хүрээлүүлчихээд ИТХ хурал зарлахаараа нөгөө хөгшүүлдээ зар тараагаад өөрийгөө дарга болгоод хэдэн ааруул хурууд чихэр жимсээр хэдэн хөгшчүүлийн толгойг эргүүлээд сууж байдаг хамаг ажлыг өөрийнхөө ах дүү үр хуухдүүдийнхээ компаниар хийлгүүлнэ

1  |  0
Зочин(64.119.23.238) 2020 оны 11 сарын 28

Хороодыг шалгах хэрэгтэй хороонд ажилладаг хүмүүс тусламжиин барааг авдаг нь үнэн шүү эсвэл хамаатан садан танилпаа өгдөг

2  |  1
Zochin(192.82.70.2) 2020 оны 11 сарын 28

Ene Turiin alban haagchudad er ne humslahgyu hyn gej baina uu.

1  |  0
Зочин(64.119.16.84) 2020 оны 11 сарын 28

Дунд доод шатны энэ төрийн албан хаагчид дүүрэг хорооны ажилтнууд чадваргүй өөрийн хариуцсан ажилдаа сэтгэл зүтгэлгүй хөгийн арчаагүй үлгэн салган амьтад бдаг.Энэ шатныханд\nхягалт шалгалт маш хэрэгтэй дээд доод шатныхан уялдаа холбоогүй биё биё рүүгээ түлхсэн төрөөс цалин авахаас өөр бололгүй хүмүүс бдаг.\n

1  |  0
Hha(202.55.188.33) 2020 оны 11 сарын 27

BZDuurgiin 19r horoond ew eruul 30 garan nasnii ger bul awdag l yum blee

0  |  0
Зочин(43.242.243.109) 2020 оны 11 сарын 28

Татвар төлөгчийн мөнгөөр тэр хэсгийн ахлагч болон түүний хамаатан садан танилуудыг тэжээж байгаа юм бн шударга хүнд энэ ажлийг хийлгэхийг холбогдох хүмүүс т санал болгоё нөхөн төлүүлж ядуу хүмүүст нь өгөе

1  |  0
Хүн(202.179.25.13) 2020 оны 11 сарын 28

Амьжиргааны түвшинг орлогоор л тогтоомоор юм тэгтэл хашаа байшин машинтай гээдл оруулахгүй юм биё муутай хүнтэй хөл дүүжлэх унаатай болохгүй юмуу.6 ам бүлтэй бхад.

0  |  1
ЗОЧИН(66.181.161.29) 2020 оны 11 сарын 28

Сүгсэлзүүр Хрэлсүх гардан тулаанд орлоо гэж сүржигнэсэн гэтэл салаан захирагч нар нь жад сэлмээ цэргүүдэд өгөхгүЙ нуужээ, ял яамар байхав... буудан алах .... ажлаас нь халах .... эрүүгийн хэрэг үүсгэх эсхүл дуугуй өнгөрөх аль нь вэ

1  |  0
халаартмтт(202.9.46.118) 2020 оны 11 сарын 28

монголчууд бүгдээрээ худалч хулгайч нар. зарим аймгийн сумдын иргэдийн 60-70 хувь янз бүрийн халамж тэтгэмж авдаг биз дээ. өөдлөхгүй сонин хүмүүс

1  |  0
3(202.70.34.98) 2020 оны 11 сарын 28

БЗД 4-р хорооны хэсгийн ахлагч нар ёстой муу ажилладаг ам бардам хэлнэ шүү юу ч хийхгүй хүмүүсд 500000 их цалин шдээ зүгээр авч байж. Манайд 82 настай хүн байдаг танайх мэддэг үү ахмадын баяр, цагаан сараар ганц мэндчилгээ байдаггүй гэхээр аан тиймүү гээд тэмдэглэдэг юм. Бараг 4,5 удаа тэмдэглэсэн дээ хөөрхий хааяа л хороо ордог болохоор ээ бурхан минь гээд толгой сэгсэрдэг дээ одоо хэлэхээ ч больсон.

2  |  0
Зочин(192.82.71.54) 2020 оны 11 сарын 27

Чи аймаар том юм илрүүлжээ. Хэсгийн ахлагч хүнсний талон яагаад хамрагдаж болохгүй гэж болзол шалгуур хангасан бол хамрагдах ёстой. Хэсгийн ахлагч гээд хэдэн төгрөг ний цалин авдаг гэдгийг мэддэг л юм байна тэгээд нийгэмд буруу ташаа мэдээлэл тараахаас өмнө ар гэрт очоод судалгаа хийж үнэхээр боломжтой айл өрх мөн эсэхийг тогтоосны дараа мэдээллээ цацаж баймаар юм.

1  |  1
Зочин(66.181.161.30) 2020 оны 11 сарын 28

Хотын бүх хороод ийм шдээ

1  |  0
Иргэн(202.9.46.6) 2020 оны 11 сарын 28

Хөөрхий дээ.500000 чинь бага цалин шүү дээ. Монголчууд бүгд боломжоо ашигладаг. Байдаг л асуудал байна.

0  |  3
Монгол(66.181.177.24) 2020 оны 11 сарын 28

Энийг нэг их гайхаад байх зүйл биш байхаа. Дээрээсээ доошоо бүгд бүх боломжоороо идэж байгаа ш дээ. Монгол баян орон тулдаа л тэсэж байна

3  |  2
Зочин(64.119.16.227) 2020 оны 11 сарын 28

Иймэрхүү маягаар хулгай хийх гэж л дарга цэрэг болох гэж л сонгуулиар үхэж хатаад байдаг хулгайчууд даа.Ард түмэндээ боддоггүй Монгол Улс яа ч хөгжих вэ дээ.чааваас хоол болохгүй дээ муусайн юмнууд.

5  |  0
Zochin(64.119.24.146) 2020 оны 11 сарын 28

Turiin alba buh shatandaa hulgai hiideg yasan hetsuu yum be dee

2  |  0
Зочин(66.181.181.219) 2020 оны 11 сарын 28

Энэ ямар шалгуураар хүнсний талонд хамрагдаад байна гэх хардлага төрөөд байсийм. Ийм л учиртай байж.

4  |  1
зочин(64.119.19.89) 2020 оны 11 сарын 28

ганц хэсгийн ахлагч нар бишээ.хорооны бүх ажилтан,ах дүү нар нь хүнсний талон,бүхий л тусламжийг авдаг шүү.

5  |  1
Top