Хойд Солонгос Өмнөдийн эмийн үйлдвэрүүдэд цахим халдлага үйлджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

БНСУ-ын Үндэсний тагнуулын алба Пёньян коронавирусний эсрэг вакцин боловсруулж буй эмийн үйлдвэрүүдэд цахим халдлага үйлдэхээр завдсан гэж мэдэгджээ.

БНСУ-ын парламентын гишүүн Ха Дэ Гюн ийн мэдэгдсэн бөгөөд Өмнөдийн ямар ямар компаниуд, хэдэн удаагийн халдлагад өртсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

БНАСАУ-ын хэвлэлүүд тус улс бусад улсын тусламжгүйгээр цар тахал зэрэг хүндрэлүүдийг өөрийн хүчин чадлаар даван туулна гэж байнга мэдээлдэг бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдварын ганц тохиолдол бүртгэгдээгүй гэж Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдэж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн энэ онд дэлхий дахинд нэг мянга гаруй томоохон компаниуд хакеруудын халдлагад өртсөн тухай Японы “Никкей” сонин мэдээлсэн байна. Ингэхдээ хакерууд олж авсан нууц мэдээллийг задална гэж сүрдүүлэх замаар мөнгө нэхдэг гэнэ. Ийм халдлагад Японы “Toyota Motor”, Өмнөд Солонгосын “LG Electronics” компаниуд өртөж байжээ. Ингэхдээ цахим халдлагад өртсөн Японы компаниудын 32 хувь нь луйварчдын болзлыг биелүүлсэн байна. Хакерчид дунджаар 1.17 сая ам.доллар нэхсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top