"Хүргэлт" нэгдсэн цуваа Алтайгаас нийслэлийг зорилоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй нутгийн иргэд болон оюутан залуучуудыг махны хомсдолд орохоос сэргийлэн нутгийн малын махыг хүргэх зорилгоор “Хүргэлт” нэгдсэн арга хэмжээг Говь-Алтай аймгийн удирдлагууд зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд Говь-Алтай аймгийн 17 сумын 2800 гаруй өрхийн 271 тонн махыг 31 машинд тээвэрлэн өнөөдөр /2020.11.27/ нэгдсэн журмаар “Бор давсны овоо”-н дээрээс нийслэл хотын зүг хөдөллөө. Цуваанд оролцогч жолооч нарт эрүүл мэндийн газраас халдвар хамгаалалтын иж бүрдэл, Засаг даргын Тамгын газраас дархлаа дэмжих бүтээгдэхүүний багц өгсөн бол Мэргэжлийн хяналтын газар болон аймгийн Онцгой байдлын газраас чиг үүргийнхээ дагуу зөвлөгөө зөвлөмж өгчээ. 

Жолооч нар хоол хүнсээ хувьдаа базаасан тул замдаа цайны газар орохгүй нийслэлд хүрэх аж. Ингээд Говь-Алтайгаас өвлийн идэш захисан иргэд "Хархорин" захын хажууд байрлах "Барс-2" худалдааны төвөөс ирж илгээмжээ авах аж.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БУСАД МАЛНУУД(59.153.115.166) 2020 оны 11 сарын 27

Бусад аймгийн малнууд ийм арга хэмжээ аваач мал гишүүдээ

0  |  0
БУСАД АЙМАГ(59.153.115.166) 2020 оны 11 сарын 27

Бусад аймгийн тэнэгүүд ийм арга хэмжээ авач малнуудаа

0  |  0
Зочин(202.179.24.83) 2020 оны 11 сарын 28

Зөв л арга хэмжээ байна. Хөдөөнөөс идшээ захичаад авч чадахгүй байгаа нийслэлийн олон айл өрхүүд байгаа

1  |  0
Зочин(202.9.46.214) 2020 оны 11 сарын 27

Хотод мах ихээр орж ирнэ гэдэг сайн л даа. Махны үнэ буурна. Энэ мэдээж бүгд идэш биш бизнэсийн чиглэлээр худалдаалах мах бас байж л байгаа л даа

0  |  0
ЖДҮЧИН Раднаасэдийн(59.153.115.166) 2020 оны 11 сарын 27

ШОУ юу ???

0  |  0
Top