Хальтиргаа гулгаанаас болгоомжлохыг анхааруулж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Хальтиргаа гулгаа ихэсч ойрын өдрүүдэд осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж болзошгүй тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

Иргэн та:

 

  • Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх,
  • Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах,
  • Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах,
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  • Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд хальтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй/
  • Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах,

 

Гэр бүл, хүүхэд:

 

  • Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,
  • Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших,
  • Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх,
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх,
  • Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангах,

 

Албан байгууллагад:

 

  • Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх,
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах,
  • Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах,
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх,

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top