Засгийн газар, Улсын онцгой комиссын 2020 оны 11 сарын 29-ны хуралдаанаар халдвар илрээгүй орон нутгийн хөл хорионы дэглэмийг сулруулж, халдвар бүртгэгдсэн аймаг, сумдын хөл хориог цааш дахин 10 хоног сунгахаар болсон.
Тиймээс ШӨХТГ-аас зах, бөөний худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүд, супермаркет, эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад хяналт, шалгалтын ажлыг өдөр бүр хийх аж. Өнөөдрийн хяналт шалгалт бөөний төвүүдээс эхлүүллээ.
ШӨХТГ өчигдөр нийслэлийн 3 дүүргийн нутагт дэвсэрт байрлах 28 зах, сүлжээ дэлгүүр, 12 эмийн сан, Орхон, Өвөрхангай аймагт хяналт шалгалт хийлээ.
1. Өглөөний 7:30 цагийн байдлаар Хүчит шонхор захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 7800-8000 төгрөг, хонины ястай мах 7000-7500 төгрөг, үхрийн цул мах 11000-12000 төгрөг, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн махны доод үнэ нь 7800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн, хонины махны доод үнэ 6000 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан, адууны мах 5800-6300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан байна. Жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 7500 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 7500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг болж 500-1500 төгрөгөөр буурсан байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 6 тонноор өсч 95.2 тонн нийлүүлэгдсэн байна.
2.Баянзүрх /Хан талст/ захад борлуулагдаж буй махны үнийг өмнөх өдөртэй харьцуулахад хонины ястай мах 7500 төгрөг болж 300-500 төгрөгөөр, хонины цул мах 8000 төгрөг болж 1000 төгрөгөөр, үхрийн ястай мах 9500 төгрөг болж 500 төгрөгөөр, адууны мах 8000-8500 төгрөг болж 1000-1500 төгрөгөөр тус тус буурсан байна.
3.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын зарим гол нэрийн бүтээгдэхүүн худалдаалдаг “Малчидын хоршоо” махны цэг, Арвин худалдааны төв, Занабазар захын гурилийн худалдааны цэг зэрэг газруудад хяналт шалгалт хийсэн. Малчдын хоршоо мах борлуулах цэгт адуу, хонь, ямааны махны үнэ тогтвортой байна. Үхрийн манхы нийлүүлэлт байхгүй. Нөөцийн махны нийлүүлэлт хангалттай байна. Арвин худалдааны төвд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой. Гурилын үнийн мэдээлэл байхгүй байсныг шаардлага өгч үнийг ил байршуулсан. Ургамлын тосны үнэ 200-500 төгрөгөөр нэмэгдсэн нь нийлүүлэгч байгууллагаас үнэ нэмэгдэж ирсэн байна. Гурилын үйлдвэрүүдээс хивэгний нийлүүлэлт хомсдолтой, байгаа учраас эрэлт ихтэй байгаа учраас төрөөс зохицуулалт хийх шаардлагтай байна.
4. Хяналт шалгалтанд хамрагдсан 12 эмийн санд нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. Харин 6 эмийн санд спирт дууссан байна.
5. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цагийн байдлаар 115 утсанд 73, чатботод 7, дуут шуудангаар 10, ибаримт апликэйшнээр 4 иргэн тус тус хандсан нийт 84 гомдол ирсэн байна.
Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Сэтгэгдэл ( 3 )
10-p khoroolold baidag tsegtsuukhei aptek bromgexin emee namsen bnalee.mun 10-khoroololyn 7-p bairny uuduus kharsan shudnii emnelegiin khajuu dahi delguur gar ariutgagch 100000 gej bna jijig delguuruud unee usguud bna !!!! Daa avaarai
Энэ Үржинбадам гэдэг хүн БХ-ын сайдыг саад гэж доромжилсноо сайтаараа дамжуулж уучлалт гуйхгүй юм. Мөн ч бүдүүлэг, сэтгүүлчийн ёс зүйгүй хүн байна.
Muu er daind huurnu gej...?!!?