Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн байдлаар 5 дүүргийн нутагт дэвсэрт байрлах зах, сүлжээ дэлгүүрүүд, Өвөрхангай аймагт хяналт шалгалт хийж байна.
Нэг. Хүчит шонхор захын мэдээлэл
Өглөөний 8:00 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 7300-7800 төгрөг, хонины ястай мах 7000-7500 төгрөг, үхрийн цул мах 11000-12500 төгрөг, үхрийн ястай мах 8500-10500 төгрөг, адууны мах 8000-8500 төгрөг, ямааны мах 7000 төгрөгийн үнэтэй байна.
Бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 5800-6000 төгрөг болж 200-500 төгрөгөөр буурсан, үхрийн мах 7500-7800 төгрөг болж 200-300 төгрөгөөр буурсан, адууны мах 4500-6000 төгрөг болж 300-1300 төгрөгөөр буурсан, ямааны махны дээд үнэ 5000 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн цул махны дээд үнэ 12500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай мах 8500-10500 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан, хонины цул мах 7300-7800 төгрөг болж 200-500 төгрөгөөр буурсан, адууны махны доод үнэ 8000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан, ямааны мах 7000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан байна.
Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт
2020.11.30-ны өдрийн 8:00 цагийн байдлаар
№ |
Бүтээгдэхүүний нэр |
25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар |
27-ны өдрийн 07:30 цагийн байдлаар |
28-ны өдрийн 07:30 цагийн байдлаар |
29-ний өдрийн 07:30 цагийн байдлаар |
30-ны өдрийн 8:00 цагийн байдлаар |
||||||
Жижиглэнгийн үнэ |
Бөөний үнэ |
Жижиглэнгийн үнэ |
Бөөний үнэ |
Жижиглэнгийн үнэ |
Бөөний үнэ |
Жижиглэнгийн үнэ |
Бөөний үнэ |
Жижиглэнгийн үнэ |
Бөөний үнэ |
|||
Нийлүүлэлт |
108.4 тн |
142.6 тн |
89.2 тн |
95.2 тн |
- |
|||||||
1 |
Хонины мах |
ястай |
7500-8500 |
6000-6500 |
7200-7500 |
6200-6500 |
7000-7300 |
6200-6500 |
7000-7500 |
6000-6500 |
7000-7500 |
5800-6000 |
цул |
8500 |
8000 |
8000 |
7800-8000 |
7300-7800 |
|||||||
Үхрийн мах |
ястай |
9500-12000 |
5800-8300 |
9500-10500 |
6000-7800 |
10500-11500 |
7500-7800 |
9000-11000 |
7800-8000 |
8500-10500 |
7500-7800 |
|
цул |
12000 |
10500-12000 |
10000-12000 |
11000-12000 |
11000-12500 |
|||||||
Адууны мах, ястай |
7800-8500 |
5800-6500 |
8500 |
6000-6800 |
8500 |
6000-6500 |
8500 |
5800-6300 |
8000-8500 |
4500-6000 |
||
Ямааны мах, ястай |
7000-7300 |
4300-5000 |
7000-7300 |
4200-4800 |
7000 |
4500-5000 |
7500 |
4500 |
7000 |
4500-5000 |
Хоёр. Бусад зах, дэлгүүрийн мэдээлэл
Барс-2, Барс-1 захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500- 8500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 9000-11000, үхрийн цул мах 12000-12500, адууны мах 8800-9000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн Барс-2 үхрийн ястай мах нь 300 төгрөгөөр буурсан, Барс-1 зах дээр хонины цул мах 1000 төгрөгөөр буурсан байна. Барс-1 дээр төмсний үнэ 100 төгрөгөөр, хятад сонгино 200 төгрөгөөр нэмэгдсэн.
Хороолол захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12500, адууны мах 9800 төгрөгийн үнэтэй байна.
Тус дүүрэгт байрлах “Од-Аюур фарма” эмийн сан, “ОТ сан” эмийн сангуудад худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалт 200-350, гар ариутгагч хэмжээнээс хамаарч 1500-11000, спирт 1000 төгрөгийн үнэтэй байна.
Дарь эх захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 12000, адуу 8500 төгрөгийн үнэтэй байна.
Тус дүүрэг байрлах Тавин-Ус эмийн сан, Ачлал эмийн сан, нэг удаагийн амны хаалт 250-350, даавуун амны хаалт 800-2500, гар ариутгагч хэмжээнээс хамаарч 2500-12000, спирт 1400-2500 төгрөгийн үнэтэй байна.
Тус дүүрэгт байрлах “Нобо-2” эмийн санд нэг удаагийн амны хаалт 350, даавуун амны хаалт 1500, гар ариутгагч хэмжээнээс хамаарч 1500-2800, спирт 2300 төгрөгийн үнэтэй байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )