Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг нь Хүн ам тооллогын 30 дахь удаагийн бага хурлыг энэ жил Монгол Улсад зохион байгуулж байна.
Уг хурлыг 1971 оноос хойш зохион байгуулж буй аж. Энэ удаагийн хурлыг “2020 он орчмын тооллогын мэдээлэл цуглуулалт, үр дүн боловсруулалт болон тархаалтын шинэлэг арга замууд” сэдвээр зохион байгуулна.
Монгол Улс өнгөрсөн он болон энэ оны эхэнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоо хийсэн бөгөөд үр дүнг танилцуулж, харилцан туршлага хуваалцана гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )