Цар тахлаас үүдэлтэйгээр хөл хорио тогтоож, зайлшгүй ажилтай нь алба залгуулж байгаа бол иргэд олон нийт гол төлөв гэртээ сууж байна. Тэгэхээр өдгөө нийгэмтэй харилцаж байгаа ганц зүйл, үнэнч ганц нөхөр нь цахим орчин болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч олон болсон хойно мэдээллээс ангид амьдрана гэсэн ойлголт үгүй юм. Харин уйдсан зарим нөхөд төр засгаас эхлээд түмэн олноо дайрч давшилах нь олширлоо. Бүр хараан зүхэх нь элбэг. Хорьж цагдаад, гол төлөв боль, суу, бос, өвдлөө хавдлаа гэх мэдээллээр тал талаас нь нүдээд өгөхөөр оюун сэтгэл нь бойжоогүй хэсэг нь бухимдаж, галзуурахдаа тулжээ. Нөгөө талаар энэ цөвүүн цагт цахим ухаантнууд ямар олон болоо вэ. Мэдээллийн асар өргөн сүлжээнд сууж байгаа зарим нөхөд хагас хугас мэдээллээ мэдлэг гэж ойлгох, үүгээр ч зогсохгүй үнэн худал олж авсан мэргэжлээ боловсрол гэж ойлгох болжээ. Бүр гүн ухаантан, мэргэн ухаантан ч олон болох төлөвтэй. Харамсалтай нь мэдээллээс “хөөж” ирсэн боловсруулаагүй санаа, гүн ухаантнуудын үгнээс зэрэмдэглэн “тууж” ирсэн зүйл байх аж.
Тэр тусмаа шинжлэх ухаанч хүмүүс хэтэрхий олон болчихлоо. Бүсээ тайлах завгүй цар тахалтай “зодолдож” байгаа Засгийн газар, Улсын онцгой комиссыг хараан зүхэх бол захын асуудал болов. Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэр гарч амжаагүй байхад мэдээлэх, зуузай холбон, хараал зүхэл урсгах аж. Ингэхдээ “Шинжлэх ухаанч шийдвэр, шинжлэх ухаанч бодлого хэрэгтэй байна” гэх. Үнэн хэрэгтээ цахимаар “Шинжлэх ухаанч бодлого” нэхэж байгаа нөхөд өөрсдөө тун хэцүү. Чухам шинжлэх ухаан гэж үг байдгийг мэдэж байгаа нь их юм гэхээр нөхөд цуурах нь аюултай. Өнөөх галзуурал гэдэг нь бололтой.
Чухам бид ямар улсад, ямар нөхцөлд амьдарч, ямар шийдвэр гаргах билээ гэдгээ ч бодож байгаа зүйл алга. Бүх л зүйлд шинжлэх ухаан ярина. Үнэн хэрэгтээ өөрсдөө шинжлэх ухааны өчүүхэн ч мэдлэг бүү хэл мэдээлэл ч байхгүй. Цахим хөгжсөний нэг том алдаа нь энэ байх. Тэдэнд өөрийн болгож боловсруулсан нэг ч зүйл байхгүй. Ядахад байгаль, эцэг эхээс авч төрсөн мэдрэмж, философи, ур ухаан ч гэж алга. Бусдын онч мэргэн үг хуулбарлаж, хараан зүхэж байвал өөрийгөө хүн болжээ гэж боддог бололтой. Нөгөө талаар хагас галзуу англи хэлтэй, гаднаас хуулбарлан “тууна” гээд болохгүй бүхнийг техникээр эзэмшсэн сэтгэлгүй хүмүүс ямар олон болоо вэ. Мөн хөл үймээнээр намжих, улстөржих улс төрийн үхдэл асар олон байгааг анзаарч болно. Тэгэхээр цөвүүн цагт олширч байгаа эдгээр цөөврүүдэд зориулж таван үг хэлэхээс өөр арга алга.
Мэдлэг бол боловсролоос том ойлголт гэдгийг гадна дотны эрдэмтэд батлаад өгсөн. Боловсрол бол сургуулийн орчинд олж авсан мэдлэг юм. Мэдлэгийг хүн насан туршдаа сургуулиас боловсрол хэлбэрээр, харин амьдралаас туршлага хэлбэрээр хамтатган олж авдаг гэдгийг мэддэг баймаар юм. Харин мэдлэг ихээр хуримтлагдаж тодорхой өндөр төвшинд хүрэхээр мэргэн ухаан болно. Гэхдээ зөвхөн дон туссан нэгэн мэргэн түргэн болчихгүй. Байгаль эжий, эцэг эхээс өвлөж авсан унаган ухаан, мэдрэмж, өөрийн ертөнцийг үзэх үзэл гээд олон зүйлээс хамаарна. Та нарын гүн ухаантнуудын үгийг зэрэмдэглэн “тууж” байгаагаас тэс өөр зүйл.
Тэгэхээр өнөөдөр цахим орчинд суутнууд болоод байгаа нөхдөд МУИС-ийг ямар нэг аргаар төгссөн хүн ч байна, хувийн хэвшлийн сургууль төгссөн хүн ч байна. Энэ бол асуудал биш. Гагцхүү хувь хүндээ л байх шиг. Тэдний хувьд бол Харвард төгсөх, Хан-Уулд хувийн сургууль төгсөх хоёрт нэг их ялгаа байхгүй. “Алтан шаахай өмссөн ч алцан майг нь хэвээрээ” гэдэг шиг зүйл.
Эндээс авсан диплом бол таныг тухайн эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа ажиллаж болно гэсэн зөвшөөрөл болохоос мэргэн ухаан биш. Мэдлэг ч биш юм. Магадгүй та оноож өгсөн шалгалтын асуултын хариуг цээжилсэн байж болно. Энд оноогдсон дөрвөн асуултыг цээжилсэн бол та шалгалтаа онцсайн өгнө, дипломоо авна гэсэн үг. Тэгэхээр энэ нь мэдлэг биш болж байна гэсэн үг.
Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлтэй хүмүүс цөөнгүй байна. Ажил амьдралын аливаа асуудлыг сэтгэл хөдлөлөөр шийдвэрлэж байгаа хүмүүс цөөнгүй байгааг цахим орчноос анзаарч болно. Нөгөө талаар мэдлэггүй хүн амьдралаа сэтгэл хөдлөлд захируулж амьдрах нь бий. Энд л өнөөх цахим суутнуудын “Шинжлэх ухаанчаар хандаач” гээд хашхираад байгаа зүйлийг хэлэх учиртай. Мэдээжийн хэрэг сэтгэл хөдлөлөөр шийдвэрлэж байгаа асуудлын дийлэнх нь алдаа болно. Онох нь ч бий. Харамсалтай нь сэтгэл хөдлөл өөрөө хамгийн сүүлд авсан мэдээлэл дээр үндэслэдэг учраас тэр. Гэтэл хамгийн ойр, хамгийн сүүлд олж авах мэдээлэл нь өнөөх л хоосон цэцэрхэгчдийн харааж зүхсэн сэтгэгдэл цахим орчинд байдагт хамаг учир оршино. Тэр тусмаа өнөө цагт хагас галзуурлын байдалтай болсон хэсгээс бодит бус ч анхаарал татсан мэдээлэл гарч байгаа нь аюултай. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол мэдлэгийг залуу насанд хүчээр бий болгохгүй бол яваандаа сэтгэл хөдлөлүүдийн алдаа нь туршлага маягаар хуримтлагдсаар хөгшин болоход мэдлэгтэй болдог байна. Өөрөөр хэлбэл амьдралаа тэр чигт нь сэтгэл хөдлөлөөр удирдаад алдчихсан учраас нэгэнт өвгөн болсон хойноо сая ухаарч байна гэсэн үг. Магадгүй “Монголчууд жаран настайдаа ухаарч, жаран нэгэн насандаа үхдэг” гэдэг үг нь эндээс ч үүссэн байх.
Тиймээс мэдээлэл дээр суурилсан сэтгэл хөдлөл бол мэдлэг биш гэдгийг дэлхийн суутнууд олон зууны өмнө хэлчихжээ. Өнөөдөр ч цахим суутнуудад сануулсаар байна. Дэлхийн агуу том нээлтүүд хийсэн эрдэмтэд бүгд философчид байдагт гайхах зүйлгүй. Тиймээс ямар ч сургууль соёл төгсөөгүй хүнд ч өөрийн гэсэн философи байдаг. Тэр тусмаа нүүдэлчдийн философи гэж маш өвөрмөц зүйл бий. Дэлхийн дайдыг эзэлж явсан Чингис хаанд өөрийн ямар аугаа философи байв. Үүнээс үүдэж хэлэхэд цахим ухаантнууд дунд эцэг эхээс өвлөж төрсөн суурь ухаан, амьдралаас ургуулж дөрөөлсөн өөрийн гэх философи ч байхгүй нь харагдана. Бодит нөхцөл ийм л байна. Тэгэхээр сэтгэцийн эмгэгтэй хүмүүс олширч, Шар хадны эмнэлэг дүүрэхээс өмнө аюулт өвчнөө дарж авахгүй бол цар тахлаас ч аюултай шинж тэмдэг олноор илэрч байна шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Дэлхий ээжийн хэвлийг гэгээрч биш төмрөөр нэвтэлж сансарт гарсанаас озоны давхарга цоорсон
юм болгоныг муулж байж таашаал авдаг сэтгэцийн олдмол өвчин бий болсон ш дээ. Бас мөнгө авч гүтгэх ажил хийж суудаг троллууд их бий. Сэтгүүлч нэртэй зарим эргүү юмнууд дайны хажуугаар дажин гэгчээр нэр алдар олох гэж өөрийгөө дөвийлгөж сууна. Тэднийг цаанаасаа мөнгө аваад засаг төрийг намнах ажил хийж байгааг хөөрхий оркууд ойлгодоггүй. бараг л агуу аврагч мэтээр магтах нь харамсалтай
Medemhiirsen uls turch geed nerlesen humuusiin ard tsahim bicheech nariin ajil.Mungu ulaan nud tsagaan gecheer.
Чадваргүй төрийн албан хаагчид олширсон нь ийм байдалд хүргэсэн
Эрх баригчидын ЗГ-ын болон УОК ЭМЯ-ын Буруутай Үйл ажилагаа Жнь ирэх жилийн \n Төсөв Энхсаран сувилалаас үүдсэн Цар тахалын тархалт гээд Харицлаггүй хандсан үйлдлүүдыг Иргэд Яагаад шүүмжилж болохгүй гэж,Яагаад хэдэн Тэрбумаар нь Луйвардсан этгээдыг Торгоод явуулсан талаар Яагаад Шүүмжилж болохгүй гэж ,
хуцдаг новш вэ. ард түмэн хэлэх ярих эрхтэй. тэгж байж засагдана.