БНСУ-д BTS хамтлагт зориулсан Цэргийн хууль батлагдлаа

2020 оны 12 сарын 02

БНСУ-ын Үндэсний Ассамблейгаас энэ сарын 1-нд улс орны өмнө онцгой гавьяа байгуулсан дуучин, уран бүтээлчдэд цэргийн албаа хойшлуулах боломж олгох хуулийн төслийг хэлэлцэж, баталжээ. 

Энэ хуулийг ард түмэн “BTS хууль” гэж нэрлэж байгаа. Учир нь BTS хамтлагийн гишүүд “Бүх нийтээр цэргийн алба хаах хууль”-ийн дагуу цэрэгт явах цаг нь ирээд байгаа юм. Гэвч улсдаа жилд хэдэн тэрбум ам.долларын орлого оруулдаг тус хамтлагийг уран бүтээлийнх нь ид үед цэрэгт явуулах нь тун хохиролтой гэж үзсэн хэсэг депутат дээрх хуульд өөрчлөлт оруулах санал гаргаад байсан билээ.

Хуучин хууль ёсоор солонгос эр хүн бүр 28 нас хүрэхээсээ өмнө цэргийн алба заавал хаах ёстой.

Харин “BTS хууль” гээд байгаа шинэ хуулийн төслөөр БНСУ-ын нэр төрийг дэлхийд өргөн мандуулж, Соёл, спортын яамнаас тодорхойлолт авсан уран бүтээлчдэд энэ хугацааг 30 нас болгож хойшлуулж байгаа юм.
 


Шинэ хуулийн төслийг Үндэсний Ассамблейн 268 депутатаас 253 нь дэмжиж, 2 эсэргүүцэн, 13 депутат түдгэлзжээ.
 


BTS хамтлаг Соёл, спорт, жуулчлалын яамнаас Гавьяаны одон авсан анхны хамтлаг тул гишүүд нь шинэ хуулиар 30 нас хүртлээ армид алба хаахгүй болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nomi erdenw(202.126.90.98) 2020 оны 12 сарын 07

Aimar goes

0  |  1
Emujin. Singer key(66.181.190.197) 2020 оны 12 сарын 04

Woow gaihaltai.ingej neg yum taivshrah gej. Hairtai shuu\n

1  |  0
Top