КОВИД 19 I Хятадад хоногт 22 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Урд хөршид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 22 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодоос илэрчээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдсэнээр зарим мужид хөл хорио тогтоосон байна.

Хятадын Ухань хотод мэргэжилтнүүд коронавирусний гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа юм. Вирусний эх үүсвэр, дамжсан замыг олсноор тархалтыг зогсоодог зүй тогтолтой аж. Мөн эмчилгээг тогтоож, эмнэлзүйн илрэлийг тодорхойлж, бусад хүндрэлээс сэргийлэх юм.

Түүнчлэн Ухань хотод Монголоос Хятад руу илгээсэн хонины мах тээвэрлэгдэн очиж, халдварын фронтод ажилласан эмч, сувилагч нарын хоол хүнсний хэрэгцээнд хуваарилагдсан талаар мэдээлэл гарсан билээ. Хятад улсад цар тахал ид дэгдэж байх үед зорьж очсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 30 мянган хонь хандивлах батламжийг Хятадын даргад гардуулсан юм.

 

Top