И-баримт апликейшнаар "QR"-аа уншуулаад явах боломжтой

2020 оны 12 сарын 03

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.12.03/ аж, ахуйн нэгж үйлчилгээний байгууллагууд www.qr.119.mn цахим хуудас хэрхэн ашиглах талаарх мэдээллийг өглөө.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: QR систем нь тухайн хүний мэдээллийн аюулгүй байдлыг алдахгүй, хувийн мэдээллийг нь хэн нэгэнд өгөхгүй гэдэг ач холбогдолтойр учаас бид QR системийг сонгож хийсэн. Энэ системийг хамгийн олон хэрэглэгч 1,7 сая хэрэглэргчтэй и-баримтын апликейшнд нэмэлт хөгжлүүлэлт хийж оруулж байгаа.

Маш энгийнээр манай аж ахуйн нэгжүүд QR-аа үүсгээд авах боломжтой. Тухайн байгууллага, тодорхой байршил дээр ковид илэрлээ гэхэд танын утсан дээр маш богино хугацаанд мэдээлэл очих болно. Энэ байдлаар бид иргэдийнхээ мэдээллийн нууцлалыг хамгаалж, тандалтын ажлыг давхар явуулах ажлыг зохион байгуулж байгаа. Одоо бол www.qr.119.mn сайт руу ороод "QR"-аа үүсгэж болж байгаа. Энэ бол байгууллага талаасаа.

Иргэн талаасаа манай иргэдийн ихэнх нь и-баримт апликейшныг хэрэглэдэг. И-баримтруугаа ороод  "QR"-аа уншуулаад явах боломжтой.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс 4-5 апликейшн хөгжүүлж авсан. Ковид цар тахлаас урьдчилан сэргийлрэх цахим платформ апликейшныг эцэслэж нэг болгосон. Бид өмнө нь ашиглаж байсан дэд бүтцээ ашиглаж и-баримт апликэйшн дээр тулгуурлаж, тэнд бүртгэлтэй 1,7 сая хүн, дээр нь аж ахуйн нэгжүүд хэрхэн апликейшнд холбогдох вэ гэдэг тал дээр платформ бий болголоо. Одоо Засгийн газар, УОК-ын зүгээс зөвшөөрөл өгөөд ажлуулж байгаа 18 салбарын аж ахуйн нэгжүүд, цаашдаа үйл ажиллагаагаа шат дараатй нээгээд явах салбарынхан www.qr.119.mn сайт руу ороод аж ахуйн нэгжүүд өөрийн үйлчилгээний төрөл, байршил, холбогдох утсаа бүртгүүлж QR код үүсгэж үүдэндээ наана гэсэн үг. Иргэд тухайн аж ахуйн нэгж байгууллагуудаар үйлчлүүлэхдээ үүдэнд нь байгаа QR кодыг зайлшгүй уншуулна. Ингэсэн тохиолдолд та хэрвээ халдварын эрсдэлд орлоо гэхэд хэдхэн секундын дотор notvication буюу мэдээлэл и-баримт апликейшнаар хүрээд ирнэ гэсэн үг. Нэг ёсондоо мэргэжлийн байгууллагуудын ойрын болон дам хавьтлыг олох хугацааг хэд дахин хөнгөвчилнө гэж болно.

Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар гадаад улс орнууд ковидын үед ашигладаг нэг апликейшныг хөгжүүлээд санал болгоход, иргэдийнхээ 60-аас дээш хувьд хүргэнэ гэдэг нэгдүгээр маш том ажил юм байна. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын ebarim апликейшныг 1,7 сая хүнд, насанд хүрсэн 2,1 сая хүн байдаг гэвэл үлдсэн хугацаанд 400 мянган хүн и-баримт апликейшныг татаад хэрэглэчихвэл нийт хүн ам 100 хувь хэрэглэж болно гэсэн үг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top